Нийслэлийн 9 дүүргийн 7 869 малыг вакцинжуулжээ

p18i2u82511r3n1cjtd5r13pt5hi2ОБЕГ-аас авсан мэдээгээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн 6 сум  Дорноговь аймгийн 5 сум, Хэнтий аймгийн 1 суманд  нийт 3 165  үхэр шүлхий өвчнөөр өвчилснийг  зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2 278022 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх  вакцин хийжээ.  Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт  17, Дорноговь аймагт 7,  нийт 24 үхэр нэмж өвчилснийг устгаж, 1 928 малыг нэмж вакцинжуулсан байна.

Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын 8, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 цэгт холбогдох мэргэжлийн байгууллагууд 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд байгаа  297,767 толгой малыг вакцинжуулна. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын 3 сарын 2-ны 20:00 цагийн мэдээгээр нийслэлийн 9 дүүргийн 176 өрхийн 7869 малыг вакцинжуулжээ. Вакцинжуулах ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Хөгжлийн “Шилэн тааз”-ыг хагалах нь

Хэдэн жилийн өмнө 4-р цахилгаан станцаар ороод явж байхад тухайн үеийн станцын дарга “Монгол Улс …