Үр хөндөлт олон өвчний эхлэл болдог

еЭэждээ мэндлэхээр яаран өдрөөс өдөрт томорсоор байгаа хэвлий дэх үр тань хичнээн өхөөрдөм, хичнээн эгдүүтэй гэж санана. Эх хүн хэмээх эрхэм алдрыг танд хайрласан тэр хөөрхөн хүүхдийг хорвоонд мэндлэх эрхийг нь хасч, үхэл рүү нь илгээнэ гэдэг хамгийн том нүгэл. Гэтэл нийт жирэмслэлтийн 24 хувь нь үр хөндөлтөөр төгсдөг байна. Түүнчлэн үр хөндүүлж буй эмэгтэйчүүдийн 52 хувь нь 25-аас доош насных байдаг ажээ. Үнэхээр харамсалтай тоо баримт. Жирэмслэлт ихэссэн гэдэг ч үр хөндөлт түүнийг дагаад өссөн байна. Үр хөндүүлэхэд нэг асуудлыг шийдэж болох ч олон асуудлын эхлэл болдог. Үр хөндөлт хийлгэснээр:

·         Архаг хууч өвчин сэдрэх, умай өндгөвч болон дайврын үрэвсэлт өвчин үүсэх, савны агшилт сайн боловч олон хоногоор доош цус гарах, халуурах

·         Умай савны агшилт сул, шавхрага хурах

·         Үрэвслийн улмаас умай өндгөвч дайврын үрэвсэлтэй болох

·         Үргүйдэл үүсэх

·         Дараагийн жирэмслэлт тогтохгүй зулбадаг болох

·         Дараагийн жирэмслэлтийн явц болон төрөлтөд сөргөөр нөлөөлнө. Ялангуяа анхны жирэмслэлтийн үед энэ хүндрэл илүү их байна.

Үр хөндүүлнэ гэдэг ийм их хүндрэл дагуулдаг аж. Хэрвээ та үр хөндөлт хийлгэсэн бол эмчилгээ сайн хийлгэж биеэ сайн бодоорой.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …