Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг гар чийдэнтэй жагсаал болно

images“Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” төрийн бус байгууллагаас Хууль Зүйн Яамны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныхаа эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, түүнд олон нийтийн анхаарлыг хандуулах, охид эмэгтэйчүүдэд ээлтэй орчныг бүрдүүлэх зорилготой “Шөнийг гэрэлтүүлье!” тайван жагсаалыг зохион байгуулахаар болжээ. Энэхүү жагсаал нь олон улсын хэмжээнд “Take back the night!” уриалгын дор явагддаг юм.

Уг жагсаалд оролцогчид  маргааш 18.30 цагт Засгийн газрын ордны хажууд байрлах Хууль Зүйн хүрээлэнгийн зогсоолоос нэгдсэн унаагаар хөдлөх бөгөөд  гар чийдэн, гар утасны гэрэл гэх мэт гэрэл гаргах хэрэгсэлтэйгээр тогтоосон маршрутын дагуу тайван жагсаал хийн алхах юм байна.

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …