Нийслэлийн өмчит байгууллагуудын дансныг журманд оруулна

download (3) Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн өмчит байгууллагуудын дансыг төвлөрүүлэх тухай” захирамж гаргасан.

Уг захирамжид зааснаар нийслэлийн хөрөнгө оруулалттай “Улаанбаатар хотын банк”-нд нийслэлийн өмчит байгууллагуудын бүх дансыг байршуулах юм.

Ингэснээр нийслэлийн өмчит байгууллагуудын дансны эмх замбараагүй байдлыг цэгцэлж, иргэн, нийслэлийн өмчит байгууллагуудын төлбөр тооцооны шимтгэлийн зардлыг бууруулах, нэгдсэн нэг цэгийн үйлчилгээнд хамруулж, үйлчилгээний шуурхай байдлыг хангана гэж үзэж байгаа аж.

Энэ ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, нийслэлийн Өмчийн харилцааны газар хамтран хариуцаж байна.

Мөн үүнтэй уялдуулан нийслэлийн төсвийн орлого зарлага, тусгай сангийн болон холбогдох бүх дансыг “Улаанбаатар хотын банк”-нд байршуулж, төрийн сангийн төлбөр тооцооны нэгдсэн байдлыг хангаж буй эсэхэд холбогдох албаныхан хяналт тавьж ажиллахаар болов.

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …