“Олон улсын хүүхдийн их наадам” Турк улсад болно

0437f599545ded609d7ca7944cdec40a

36 дахь удаагийн Олон улсын хүүхдийн их наадам 2014 оны 4-р сарын 16-23 өдрүүдэд, Турк улсын Газиантеп хотод болно.
Зохион байгуулагч: Туркийн Радио Телевизийн корпорац нь энэхүү олон улсын хүүхдийн их наадмыг 1979 оноос хойш зохион байгуулж байна. Нийт 35 удаагийн их наадамд 116 орны 30000 гаруй хүүхэд багачууд оролцсон.
Зохион байгуулагдах газар: Газиантеп хот, Турк улс
Газиантеп нь Турк улсын 6 дахь том, эртний хотын нэг юм. Тус хот нь дундад тэнгисийн орчимд байрладаг, соёлын болон эдийн засгийн томоохон төв юм. Түүнчлэн, түүх соёлын болон байгалийн үзэсгэлэнт газруудтай, дэлхийн өвийн цөөхөн хэдэн музейны нэг болох Цоёгма музей нь энэ хотод байдаг.
Наадмын талаарх мэдээлэл:
Орон бүрээс 10-13 насны 13 хүртэл хүүхдүүд, нэгээс хоёр багштай оролцох ба баг өөрийн орны ёс заншлыг үзүүлсэн тоглолт бэлдэнэ. Багууд 4 сарын 23-нд телевизээр шууд дамжуулах нэгдсэн Гала концертонд оролцоно. Үүнээс гадна, багууд “Наадмын парад”, “Хотын аялал”, “Хүүхдийн парк” зэрэг хөтөлбөрт хамрагдана.
Хүүхдүүд Газиантепд Туркийн Радио Телевизийн корпорацийн сонгосон айлд байрлах ба багш нар нь зочид буудалд байрлана.
Оролцогчдод тавигдах шаардлага:
1. Туркт 2014 оны 4-р сарын 14-15нд ирэх, 4-р сарын 24-25-ны хооронд буцна
2. Оролцогчид өөрсдийн танилцуулга, мэдээллээ (пасспортын дэлгэрэнгүй мэдээлэл, нислэгийн хуваарь, хоолны тусгай меню, эрүүл мэндийн ямар нэг хэрэгцээ) аль болох хурдан ирүүлнэ
3. Оролцогч баг 2 урлагын тоглолт бэлдэж ирэх
I. Эхний тоглолт нь 2 минут үргэлжлэх бөгөөд 4 сарын 23-нд нэгдсэн Гала концертын үеэр үзүүлнэ. Энэ нь улсынхаа соёл, урлагийг харуулсан үзүүлбэр байна. Тоглолтын хөгжмийг урьдчилан 2 сарын 15-ны дотор ирүүлнэ.
II. Хоёр дахь тоглолт нь 4-5 минут үргэлжилнэ. Мөн өөрийн улсын соёлыг харуулсан тоглолт байна. Уг тоглолт нь нээлтийн үйл ажиллагаа, бусад телевизийн сувгуудаар шууд үзэгчдэд хүрнэ.
4. Оролцогч хүүхдүүдийг нэг бүрээр авхуулсан зураг, үндэсний хувцастай багаар хамтдаа авхуулсан зургийг урьдчилан ирүүлэх
5. Мөн түүнчлэн, Газиантеп болон Анкара хотуудад албаны аялал хийх бөгөөд баг тус бүрээс нэг хүүхэд, нэг том хүн аялалд оролцоно. Газиантеп хотын захирагч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Туркийн парламентийн тэргүүн, ТРТК-ын Ерөнхий захиралтай уулзах тул оролцох 2 хүний нэр, хүйс, пасспортын мэдээллийг урьдчилан ирүүлнэ. Уулзалтын үеэр талууд бэлэг солилцох тул оролцогчид хамгийн багадаа 6 бэлэг бэлдэнэ.Холбогдох хаяг, утас: Туркийн Радио Телевизийн корпорацийн facebook: RT 23 Nisan Uluslararası Çocuk Şenliği
Хүүхдийн төлөө үндэсний газрын Гадаад харилцааны хэлтэс: мэргэжилтэн: З.Өнө-Ундрах-97077022, 62263093,
unu-undrakhz@nac.gov.mn facebook: Хүүхдийн төлөө үндэсний газар, вебсайт: www.nac.gov.mn
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ГАЗАР

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …