Төрийн тусгай албанд орох иргэдийн сонгон шалгаруулалтыг зарлалаа

0287de99bbf7f0f7originalЦагдаагийн байгууллагын төрийн тусгай албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг 2014 оны. 03 дугаар сарын 31-ний өдрөөс 04 дүгээр сарын 06-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Иймд зарлагдаж буй ажлын байранд Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын онц чухал объектын хамгаалалтын цагдаагийн орон тоонд бүрэн дунд боловсролтой, 173-аас дээш өндөртэй, цэргийн алба хаасан иргэдийг сонгон шалгаруулж байна.

Шалгуур үзүүлэлт, болзлыг хангасан иргэд холбогдох материалыг бүрдүүлэн материалаа ирүүлнэ үү.

Бүрдүүлэх материалын танилцуулгыгwww.police.gov.mnсайтаас авна уу.

ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Холбоо барих утас: 70150548, 96050664, 88851114, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах газрын Хамгаалалтын газрын Хүний нөөцийн ахлах мэргэжилтэнтэй уулзаж бүртгүүлж болно.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …