Маргааш эмэгтэйчүүд дүр төрхийг илэрхийлэх “Street art” арга хэмжээ болно

brooklyn-street-art-fkdl-jaime-rojo-11-12-web-13Эмэйгтэйчүүдийн эр­хийг хам­гаалах өдрийг угтан “Эмэгтэйчүүдийн дүр төрх” сэдэвт “Street art” арга хэмжээг зохион бай­гуу­лахаар болжээ.

Тус арга хэмжээний  нээлт нь ирэх лхагва гарагт болох бөгөөд “Өөрчлөлтийн  төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ-аас зохион байгуулж байгаа юм. Уг  үйл ажиллагаа сансарын туннелийн зүүн талд байрлах Шинэ нүхэн гарцад болох аж.

Түүнчлэн “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” ТББ нь жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аяныг Хууль зүйн яамны дэмж­лэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд энэ нь эрх зүйн шинэчлэлийн бодлогын  хүрээнд  гэр  бүлийн болон охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй ха­туу тэм­цэх, хэрэгтэй эрх  зүйн орч­ныг  бүрдүүлэх зорил­го­той ажээ.

Аяны хүрээнд олон нийтийн арга хэмжээ, сур­галтыг шат дараатайгаар зохион байгуулах юм байна.

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …