Дахин 250 иргэнийг цэцэрлэгжүүлэгчийн сургалтад хамруулжээ

Нийслэлийн тохижилтонд хувь нэмрээ оруулан хотын өнгө үзэмжийг нэмдэг ногоон байгууламжийн цэцэрлэгчдийн тоо 250 хүнээр нэмэгдлээ. Эдгээр цэцэрлэгчдийг  бэлтгэх сургалт Улаанбаатар их сургууль дээр эхэлж мэргэжлийн багш нар хичээл зааж байгаа юм Өнгөрсөн онд 200 гаруй иргэнийг цэцэрлэгжүүлэлтийн сургалтад хамруулж, 65 гудамж буюу 46 га талбайд мод, бут сөөг, цэцэг тарьсан бол энэ онд 85 гудамж буюу 66 га талбайн ногоон байгууламжийг эдгээр цэцэрлэгчид арчлах юм. Сургалтад оролцогсод нийслэлийн тохижилтын ажил  жил ирэх тусам илүү сайжирч  байгааг онцлон сургалтанд хамрагдаж хотынхоо өнгө үзэмжинд өөрийн гараар хувь нэмэр оруулах гэж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.  Цэцэрлэгжүүлэгч ойжуулагчийн сургалтад хамрагдсанаар ногоон байгууламжид тарих мод сөөгийг сонгох, нүх шуудуу ухаж бэлтгэх, хөрс бэлтгэх, мод, сөөг, цэцгийг тарих арга технологи, арчлах бордох услах, зүлэгжүүлэх, мод сөөгийг хэлбэржүүлэх, хамгаалах, өвөлжүүлэх ажлыг гардан гүйцэтгэх ажлын дадлагыг эзэмших юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …