ГИХАЭГ цаасан баримтыг цахимжуулж эхэллээ

indexГИХАЭГ-аас “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өөрийн архивын сан хөмрөгт хадгалагдаж буй цаасан баримтыг тоон хэлбэрт шилжүүлэх буюу цахим хувь үйлдэх ажлыг эхлүүлжээ.

Баримтыг тоон хэлбэрт шилжүүлснээр хосгүй үнэт, нэн үнэт, ховор нандин баримт болон байнга ашиглагддаг, хэрэгцээ ихтэй эх баримтуудын цахим санг бүрдүүлж, баримтын тоо бүртгэл, эрэлт хайлт, ашиглалтын үйл ажиллагааг хөнгөн шуурхай болгох, эх баримтыг ашиглалтаас чөлөөлж, хадгалалт, хамгаалалт сайжрах юм байна.

Энэ оны гуравдугаар сарын 04-ний өдрийн байдлаар тус байгууллагын архивын сан хөмрөгт байгаа байнга хадгалах 1000 гаруй хадгаламжийн нэгжийг бүртгэж,  хадгаламжийн 200 нэгжийг цахимжуулжээ.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …