Өлсгөлөн муурнууд эздийнхээ хүүрийг зоогложээ

ОХУ-ын Челябинск мужийн Миасс хотод сэтгэл хэрдхийлгэм нэгэн аймшигтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус хотын Чебаркульскийн гудамжинд орших нэгэн гэр бүлийн хоёрыг муурнууд нь өлсөхийн эрхэнд идсэн байсан гэнэ.
Талийгаачид хэд хоногийн турш харагдахгүй байсан тулхөршүүд нь цагдаад мэдэгджээ. Ингээд дуудлагын дагуу цагдаа нар ирж, хаалгыг эвдэн ороход эхнэр нөхөр хоёр аль хэдий нь өөд болсон байсан агаад муурнууд эзнийхээ толгойн зөөлөн эдийг идэж, гарын шууг нь мэрчихсэн байжээ. Гэр бүлийн хоёр нас бараад хэд хоносон байсан бөгөөд өлссөн муурнууд эздээрээ хооллосон нь энэ байж.
Тэдний гэрт 10 гаруй муур байсан ба цагдаа нар хүний мах идсэн муурнуудыг устгалд оруулахаар төлөвлөж байгаа аж. Мөн талыгаачдыг зуухныхаа амыг хаахаа мартснаар угаарын хийд хордож амиа алдсан гэж урьдчилсан дүгнэлт гараад байгаа ажээ.

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …