“Макс өргөө”-гийн барилгад гарсан ослын хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байна

imagesБаригдаж буй барилгаас төмөр унаж, хүний амь нас эрсэдсэн тохиолдол сүүлийн хоёр жилийн дотор гурван удаа гарсан. Хамгийн сүүлд Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд Макс группын барилга дээрээс краны тулгуур төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан Land Cruiser-200 маркын автомашин дээр унаж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Уг хэрэг гарсны дараа Макс өргөө компанийн туслан гүйцэтгэгч Нэт класс компанийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан болон удирдлагыг нь саатуулаад байсан юм. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгээд прокурорын хяналтан дор шалгалтын ажил үргэлжилж байгаа юм байна.

Д.Амар

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …