ӨНӨӨДӨР: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаар сэтгүүлчид хэлэлцэнэ

ах09:00-12:00 цагийн хооронд Монголын үндэсний олон нийтийн цахим хуудас MNB.mn, Олуулаа клуб “Иргэний нийгэм, Хүний хөгжлийн хороо”-ноос санаачлан “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг нэгдэцгээе” сэтгүүлчдийн  нэгдсэн хэлэлцүүлгийг Төр захиргааны XI байрны дугуй танхимд зохион байгуулж тус сэдвээр сэтгүүлчдийн дунд зарласан нийтлэлийн уралдааны шилдгүүдийг тодруулна. Утас: 70127055

09:00-12:00 цагийн хооронд “Их хотын охид” чуулга, уулзалт болно. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Их хотын охид” чуулга уулзалтыг Монголын Хүүхдийн ордонд Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын сурагчдын холбоо хамтран зохион байгуулна. Мэдээллийг 88051070, 88118626, 97077008

10:00 цагт
“Монголын ирээдүй-Эрүүл хүүхэд” ТББ-ын тэргүүн Х.Сэлэнгэ I амаржих газарт очиж бяцхан үрсдээ барих бэлэг гардуулна.

10:00 цагт 2014 оны нийслэлийн төсөвт бичил бизнесийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 15,2 тэрбум төгрөг тусгасантай  холбоотойгоор нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга  ИТХ-ын дарга нартай уулздаг энэ удаагийн уулзалтаар бичил бизнесийн хөтөлбөрийг дүүргүүд хэрхэн хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцоно.  Уулзалт Баянзүрх дүүргийн Тамгын газарт болно.

11:00 цагт  Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд  Монголын залуучуудын холбооноос олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг архигүй тэмдэглэхийг уриалж эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах клубээс жагсаал зохион байгуулах болсон талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:50 цагт Германы Фридрих Эбертийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, МАН-ын үүсгэн байгуулсан Сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, PR мониторингийн “Стратеги” академийн хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын үйл ажиллагаа Тусгаар Тогтнолын Ордны 6 давхарт болно. Үйл ажиллагаанд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Фридрих Эбертийн сангийн суурин төлөөлөгчийн газрын захирал Ч.Оюунгэрэл, Стратеги академийн захирал Я.Төмөрбаатар нар оролцоно.

12:30 цагт Монголын гол нууруудын хөдөлгөөн “Гал үндэстэн” холбоо болон бусад Иргэний нийгмийн байгууллагуудаас Ц.Мөнхбаяр нарын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

14:00 цагт МҮХАҮТанхимаас 2013 оны онцлох ENTREPRENEUR-т шалгарсан оны Онцлох Аж Ахуй нэгжүүдийн туг өргөх ёслолын арга хэмжээ МҮХАҮТ-ын 404 тоотод болно. Харилцах утас:99626491

14:00 цагт
Хангарьд ордны 14 давхарт нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно. Хуралдаанаар Шүлхий өвчний талаарх танилцуулга, Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, хэв журмын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэн явуулах журмын төсөл зэрэг 5 асуудлыг хэлэлцэнэ. 91040607, 325044

14:00 цагт Мэргэжлийн хяналтын дарга нарын зөвлөлийн хуралдаанаар 17-оос дээш давхар барилгуудын барилга угсралтын үйл ажиллагааны аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн тухай

15:00 цагт архи согтууруулах ундааны үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын тухай мэдээлнэ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …