Таны хүүхэд диатезтай бол юуг анхаарах вэ

үзЭнэ нь харшлын нэг хэлбэр бөгөөд энэ үед хүүхдийн бие хүнс тэжээлийн зүйлст хэт мэдрэмтгий болж, биеийн эсэргүүцэл нь суларснаас болж арьс салст бүрхэвчүүд нь илүү цочрон үрэвсдэг байна. Диатез нь хүүхэд төрсний дараа нэгээс гурван сартайд илэрч хүүхдийн нүүр , бие дээгүүр жижиг цэврүү туурдаг.

Хүүхэд  дараах шалтгаануудын улмаас диатез тусдаг:

Ээж, аавынх нь хэн нэг харшлын гаралтай өвчинд өртөмтгий.

Ээж нь жирэмсэн үедээ хэт их хордлоготой байсан. Эсвэл ханиад их хүрч байсан.

Ээж нь хууч архаг өвчтэй.

Ээж нь жирэмсэн байхдаа хэт чихэрлэг зүйлс, газтай ундаа, жүүс, амтлагч , халуун ногоо хэрэглэсэн.

Ээж нь жирэмсэн байхдаа хүнд хортой нөхцөлд ажилласан.

Ээж нь жирэмсэн байхдаа хэт их антибиотик эм тариа, архи, тамхи хэрэглэсэн.

Хэрвээ таны хүүхдэд диатез өвчний шинж илэрсэн бол та дараах зүйлсийг анхаараарай.

Хөхөөр хооллодог бол ээж нь хоолны дэглэм баримталж чихэр шоколад, кофе, халуун ногоо, амтлагч болон харшил үүсгэгч зүйлсийг хэрэглэхээс зайлсхийх.

Зулайн хагийг вазелин эсвэл зориулалтын тос түрхэж зөөлрүүлэн савантай усаар угааж байнга цэвэрлэж байх.

Хүүхдийг өдөр бүр усанд оруулж  арьсны нугалаастай хэсгийг хуурай байлгах.

Хүүхдэд загатнасан газраа маажихаас сэргийлэн гарт нь бээлий өмсүүлэх.

Туурсан хэсгүүд дээр эмчийн заавраар зориулалтын тосыг нимгэн түрхэж, эмийг нь цагаар уулгах.

Хүүхдийг бор хоолонд арай хожуу оруулах.

Хэт бэгнэхгүй сэрүүн байлгаж  цэвэр агаарт тогтмол гаргах.
Л.Амар
Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …