Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар нь Дэлхийн банкны олон салбарын хамарсан техник туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр Нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг чадавхижуулах сургалтын 2 дахь шатыг зохион байгуулж дууслаа.
Сургалтын хүрээнд нийгмийн ажлын үндсэн ойлголт, нийгмийн ажлын микро, макро практикийн түвшний онолын ойлголтыг багтаасан агуулга бүхий 64 цагийн хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд нэгдүгээр шатны сургалт 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан.
Чингэлтэй дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 46 ажилтан, албан хаагч хамрагдсан бөгөөд нийгмийн халамжийн салбарын ажилтнуудыг мэргэшүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвар олгох, нийгмийн халамжийн үр дүнтэй тогтолцоог бий болгох, халамжийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, туршлагыг эзэмшүүлэх чухал ач холбогдолтой сургалт юм.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл