“Их хотын охид-2014” уулзалт зохион байгуулагдлаа

орОлон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас “Их хотын охид-2014” уулзалтыг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд ирээдүйн ээжүүд болох охидын эрхийг хамгаалах зорилгоор нийслэлийн хэмжээнд өөрийн авъяас чадвар, сурлага хөдөлмөр, урлаг спортын амжилтаараа бусдыгаа манлайлан амжилт гаргасан эмэгтэй сурагчдыг алдаршуулах, охидын сайн сайхны төлөө юуг хийж болох талаар нээлттэй хэлэлцсэн юм. Энэхүү уулзалтад нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 203 сургуулийн 7-8-р анги, 9-10-р ангийн эмэгтэй сурагчдын төлөөлөл нийт 406 сурагч, Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг халамж, асрамжийн төвүүдийн 10-17 насны төлөөлөл 94 хүүхэд оролцлоо.

Түүнчлэн уг уулзалт, хэлэлцүүлэгт Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн уран зургийн дугуйлангийн сурагчид болон дүүрэг тус бүрийн авьяаслаг сурагчдын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм. Мөн “Амьдралын боловсрол, амьдралын диплом”, “Спортод амжилт гаргах нууц”, “Хотын соёлтой боловсролтой иргэнийг бий болгон төлөвшүүлэх” зэрэг сэдвээр охид санал бодлоо солилцон хэлэлцлээ.

Л.Халмен

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …