Татварыг сайжруулах төсөл хэрэгжиж эхлэлээ

ъпОлон улсын “Жайка” байгууллага  нь Монгол Улсын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны шилжилтийг дэмжих хамтын ажиллагааны дагуу 1998 оноос хойш татвар хураалтын тогтолцоог бүрдүүлэх, татвар төлөгчийн мэдээллийн системийг байгуулах,  удирдлагыг сайжруулах зэрэг Монгол Улсын Татварын ерөнхий газрын чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн байна.  Эдгээр ажлын хүрээнд саяхнаас  “Монгол улсын татварын албаны татвар хураалтын үйл ажиллагаа болон олон улсын татварын асуудлыг боловсронгуй болгох төсөл”-ийг албан ёсоор хэрэгжүүлж эхэлжээ.

Уг төслийн  зорилго нь Монгол Улсын Татварын ерөнхий газрын олон улсын татварын асуудал хариуцсан ажилтнуудад олон улсын татварын мэдлэг, арга барилыг эзэмшүүлж, практик суурийг бүрдүүлэн, татвар хураалтын ажиллагааг сайжруулснаар Татварын ерөнхий газрын олон улсын татвар болон татвар хураалтын чадавхийг бэхжүүлэн, улмаар татварын удирдлага зохистой, шударга хэрэгжихэд хувь нэмрээ оруулахад оршиж буй аж.

Төслийн хамрах хүрээ нь Улаанбаатар хот болон 21 аймаг, нийслэлийн дүүргүүдийн татварын газар, хэлтсүүд байх бөгөөд  2013 оны 11 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сар хүртэл  хугацаанд хэрэгжихээр болов.     Энэ хугацаанд олон улсын татвар, татвар хураалтын зөвлөх мэргэжилтэн томилогдон ажиллах, сургалт, семинар зохион байгуулан, шаардлагатай зөвлөгөө, зөвлөмжөөр хангах, Япон улсын дэвшилтэт арга барилаас суралцахын тулд жил бүр тус улсад сургалтанд хамрагдах, Татварын өр дуудах төвийн өдөр тутмын ажилд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх зэрэг үйл ажлууд хийгдэх юм байна.

Л.Шаазгай

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …