Хушга идэх нь тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө

1964864_289578764529517_1993745571_nЗарим бүтээгдэхүүнүүдийн хэлбэр бидний эд эрхтэнтэй тун төстэй харагддаг. Энэ нь зүгээр ч нэг тохиолдол биш юм. Учир нь тухайн бүтээгдэхүүн гадаад хэлбэрийнхээ хувьд өөртэй нь адилхан хүний эд эрхтэнд сайнаар нөлөөлдөг ажээ

Лууван – нүд
Лууван амин дэм болон антиоксидантаар баялаг бөгөөд хөгшрөлтөөс үүдэлтэй хараа муудах, сохрох эмгэгээс урьдчилан сэргийлдэг.

Хушга – тархи
Хушганд Омега -3 ханаагүй тосны хүчил их хэмжээтэйгээр агуулагддаг ба энэ нь тархины хэвийн үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй.

Цоохор майлз – яс
Кремний  хэмээх хүний ясны эрдэсжилтийг тэнцвэржүүлдэг   бодис  цоохор майлзад ихээр агуулагддаг.

Авокадо – сав
Авокадо нь фолийн хүчил ихтэй тул эмэгтэйчүүдийн савны амсар үрэвсэх магадлалыг бууруулдаг.

Далайн хясаа/нялцгай биет – эр бэлгийн булчирхай
Далайн хясаанд фолийн хүчил, цинк агуулагддаг ба энэ нь эр хүний үрийн шингэний чанарыг сайжруулдаг.

Грейпфрут – хөх
Грейпфрутын найрлага дахь зарим бодисууд эмэгтэйчүүдийн хөхийг хавдар үүсгэгч эсүүдээс хамгаалдаг.

Улаан лооль – зүрх
Улаан лооль дахь ликопины ачаар зүрхтэй холбоотой элдэв эмгэг үүсэхээс айх хэрэггүй. Улаан лоолийг бага зэргийн тостой /жишээлбэл оливийн/ хольж хэрэглэснээр ликопины хэмжээг хэд дахин ихэсгэж болдог.

Улаан дарс – цус
Багахан хэмжээний улаан дарс ууснаар зүрх судасны элдэв өвчлөл үүсгэгч холестеринээс бие махбодио хамгаалж болно. Мөн түүнчлэн дарс нь цус шингэлэх үйлчилгээтэй, өөрөөр хэлбэл цусны бөөгнөрөл үүсэхгүй.

Эх сурвалж:  https://www.facebook.com/Eruulhool

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргаж, хэрэгжүүлэх чиглэлийг Засгийн газарт өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол соёл, иргэншлийн аюулгүй байдал, хүн амын удмын санг хамгаалах, …