40-өөс дээш насны 12 мянган иргэн ажил идэвхтэй хайж байна

Пүрэв гариг бүрт сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулдаг “Ерөнхий сайдын 30 минут” ээлжит уулзалт өчигдөр боллоо.

Аймгийн Засаг дарга нарын цахим хурал өчигдөр болсон. Аймгуудын төвийн оношилгооны төвүүдийг энэ сард багтаан ашиглалтад оруулах үүрэг өгсөн. Өнгөрсөн сарын ажлаа дүгнэж, энэ сарын ажлаа төлөвлөдөг энэ уулзалтыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай мөн зохион байгууллаа. Энэ гуравдугаар сард хөдөлмөр эрхлэлтийн асуудалд онцгой анхаарна. Нийгмийн зорилтод бүлгүүдэд чиглэсэн 9 төрлийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс 40-өөс дээш насны иргэдийг ажилтай болгох хөтөлбөрийн нээлт өчигдөр боллоо. Улсын хэмжээнд 40-өөс дээш насны 12 мянган  иргэн ажил идэвхтэй хайж байгаагаас эхний ээлжинд 3000 гаруй иргэнийг ажил, орлоготой болгоно гэж Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэллээ.

Буянт-Ухаа хорооллын орон сууцанд орох иргэдийн бүртгэлийг ТҮЦ машинаар авахаар ТОСК шийдвэрлэсэн. Энэ сард багтаан шаардлагатай бүхий л мэдээллийг ТҮЦ машинаас хэвлэж авах боломжийг бүрдүүлнэ гэж Ерөнхий сайд хэллээ. Мөн аймгийн төвүүдэд орон сууц худалдаж авах иргэдэд 8 хувиас бага хүүтэй зээлд хамруулахаар судалгаа хийж байна, энэ сард эцэслэнэ гэлээ.

Уран ашиглалтын талаар Засгийн газар ямар бодлого баримтлаж байгааг сэтгүүлч асуулаа. Ураны хайгуулын лицензтэй компаниуд бий. Харин ашиглалт, олборлолтын лицензтэй ганц ч компани байхгүй гэдийг Ерөнхий сайд мэдэгдлээ.

Монголд ургасан төмс, хүнсний ногооноос хорт бодис илэрсэн гэсэн мэдээллийн тухайд “Эх орныхоо хөрсөнд ургасан төмс хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болох гэж хичээж байгаа энэ үед ийм мэдээлэл цацагдсанд харамсч байна” гэлээ. Сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний үйлдвэрүүдэд оёж эхлэхэд мөн ийм мэдээлэл цацаж байсан. Хүнсний ногооноос хорт бодис илэрсэн талаар мэргэжлийн байгууллагаар шалгуулсан. Энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг шинжилгээгээр баталсан гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах  албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …