“АСА” циркийн удирдлагуудад шаардлага хүргүүлжээ

саасШударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас “Рояал Плаза” буюу “Аса” циркийн удирдлагуудад илэрсэн зөрчлөө арилгаагүй тохиолдолд хувьчлалыг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах талаар өчигдөр шаардлага хүргүүлжээ. Шаардлагад, ТӨХ- ноос Улсын циркийг “Аса консалтинг” компанид үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр зориулалтын дагуу ажиллуулах нөхцөлтэйгөөр хувьчилсан ч зориулалтын бусаар ашиглаж байгаа талаар дурджээ. Мөн менежментийн хувьчлал хийхээс өмнө эзэмшил газар нь 35666 метр квадрат, ажилчдын тоо 136, барилга байгууламжийнх нь хэмжээ 7823 метр квадрат, сургуультай мал, амьтан нь 41 байсан.

Гэтэл өнөөдөр эзэмшил газрын хэмжээ 24269 метр квадрат, циркийн ажилчдын тоо 61, барилга байгууламжийн хэмжээ 4823 метр квадрат, мал амьтад нь байхгүй болсон байна. Түүнчлэн циркийн барилгын 3, 4, 6 дугаар корпус, гадаад талбайн зарим хэсгийг аж, ахуй нэгж иргэдэд циркийн бус зориулалтаар түрээслэн ашиглуулж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Тиймээс ШӨХТГ-аас өөрийн эрх үүргийн хүрээнд “АСА” циркийн удирдлагуудад албан шаардлагыг хүргүүлсэн байна. Шаардлагын хариуг 14 хоногийн дотор өгөх ёстой бөгөөд зөрчил дутагдлаа арилгаж, Улсын циркийн үйл ажиллагааг 2015 оны нэгдүгээр сарын 1 гэхэд тогтворжуулж, гэрээний үүргээ биелүүлэхийг заажээ. Дашрамд, “Аса консалтинг” нь циркийг хувьчилж авсныхаа дараа 2011 онд байгууллагынхаа нэрийг “Рояал Плаза” болгон өөрчилсөн ажээ.

Д.Амар

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …