Ирвэсийн судалгаа хийж байна

35826_61844Увс нуурын ай савын Хамгаалалтын захиргаа, Шинжлэх Ухаан Биологийн хүрээлэн, Монголын Ирвэс төвтэй хамтран Түргэн уулын дархан цаазат газар, Цагаан шувуут уулын дархан цаазат газарт ирвэсийг судалгааг хийжээ. Судалгаа нь автомат гэрэл зургийн аппаратаар хийгдсэнээрээ бусад судалгаанаас онцлогтой юм байна. Автомат гэрэл зургийн аппаратуудыг амьтны гол байршил нутагт 10 ширхэгийг байрлуулжээ. Уг аппарат нь амьтны хөдөлгөөнийг мэдэрч зургийг нь авдаг байна. Аппаратыг Шинжлэх Ухаан Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, Монголын Ирвэс төвийн дарга Б.Мөнхцог, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтэн Н.Лхамсүрэн нар газар дээр нь очиж байрлуулж, хуучин тавьсан аппаратанд авагдсан зургийг авч иржээ. Судалгааг 3 дахь жилдээ хийж байгаа юм байна. Дэлхийн олон орон автомат гэрэл зургийн аргаар амьтныг судалж өвөл зуны байршил, идэш тэжээл, үржил хөгжлийг судлахад чухал ач холбогдлоо өгч байгаа талаар Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …