Нийслэлийн хариуцлага алдсан дарга нарт “Шар” хуудас хүргүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга нар хугацаа алдалгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг танилцууллаа.
Сонгинохайрхан дүүргийн иргэдээс ашиглаж буй худгын тоог нэмэгдүүлж, иргэдэд ойртуулж барих тухай асуудлыг удаа дараа удирдлагуудад тавьж байгаа тул боломжтой эсэхийг судалж, шийдвэрлэж өгөхийг тус дүүргийн Засаг дарга  М.Чинболд уламжилсан юм.
Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Таггүй инженерийн шугам сүлжээний худгуудыг тагтай болгох ажлыг эрчимжүүлсэний дүнд багагүй худгуудыг тагтай болгосон ч үлдсэн шугам сүлжээний худгийг яаралтай тагтай болгох шаардлагатай байна” гэлээ. Мөн тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байрны асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар мэдээллээ.
Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжав “Иргэдийн оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлгийн үеэр иргэдийн олонх нь сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх санал ирүүлсэний дагуу 2014 онд Багануур дүүрэгт Улсын төсөвт Концессийн гэрээгээр цэцэрлэг-бага сургуулийн 2 цогцолбор барихаар тусгасан. Харин үүнд дүүрэг ямар оролцоотой байх талаар мэдээлэл авах шаардлагатай байна” гэлээ.
Зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг шийдвэрлэхгүй хугацаа алдах тохиолдох цөөнгүй гарч байгаа тул нийслэлийн удирдах ажилтнуудад тусгайлан үүрэг өглөө.
Тэрээр “Албан тушаал гэдэг бол ажил хийх багаж болохоос хэн нэгнийг дарамтлах, иргэдийг хохироодог юм биш” гэдгийг онцлоод аливаа үүрэг даалгаврыг хугацаа алдаж шийдвэрлэж байгаа, биелүүлэхээс зайлсхийж буй удирдах ажилтнуудад сануулах “Шар” хуудас хүргүүлнэ. Сануулах “Шар” хуудас 3 удаа авсан тохиолдолд тухайн удирдах ажилтантай цаашид хамтран ажиллахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээгэж Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …