Бен Ладены төрсөн өдөр

imagesАрав гаруй жилийн турш “Дэлхийн номер нэг алан хядагч” хэмээн цоллуулсан Осама Бен Ладен 1957 оны энэ өдөр мэндэлжээ. Барилгын инженер мэргэжилтэй тэрбээр ЗХУ, Афганистанд цэргийн ажиллагаа явуулж эхлээд байсан 1979 онд Афганийн ард түмэнтэй нэг санаа зорилготой гэдгээ нотлохын тулд Афганистанд очиж, ард иргэдэд туслах хандив цуглуулж байжээ. 1988 онд өөрийн нэрийн хуудас болсон Аль Кайда бүлэглэлийг байгуулсан нь өнөөг хүртэл дэлхийг “чичрүүлсэн” аюулт, алан хядах бүлэглэл хэвээр байна.

2001 онд иргэний агаарын тээврийн онгоц барьцаалж дэлхийн худалдааны төвийг мөргөсөн халдлага хийж байсан цуутай террорист гэдгийг дэлхий даяар мэдэх биз ээ. Харин 2011 оны тавдугаар сард АНУ-ын тусгай албаныхан Осама Бен Ладенийг устгасан тухай мэдээлэл гаргасныг дэлхийн томоохон гүрнүүдийн удирдлагууд талархан хүлээн авч, тэр оройдоо нэгдсэн улсын томоохон хотуудад баярын цуглаан зохион байгуулж байсан ч түүнийг үхсэн гэдэгт итгэхгүй байгаа хүмүүс өдгөө ч олон байгаа. Зартай гэмт хэрэгтэн дөрвөн эхнэр, 19 хүүхэдтэй байсан гэдэг.

Л.Үүлэн

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …