2. Колаг ашиглаж хамгийн энгийн аргаар гэрэл зургуудыг хуучны юм шиг бор өнгөтэй болгож болно.
3. Үсээ будсаны дараа өнгө нь хэтэрхий гүн орсон байна гэж үзэж байвал кола түрхээд бага зэрэг бүдэгрүүлж болдог
4. Коланд хуучин зооснуудаа хий. Шинэ юм шиг л гялалзах болно.
5. Данхандаа кола хийгээд бүх л өдрийн турш орхи. Маргааш нь данхны чинь өнгөр арилсан байх болно
6. Мөн нэг шил колагаар жорлонгоо цэвэрлээрэй. Колан доторх хүчлүүд өөрийн ажлаа маш сайн хийх болно.
7. Кола болон Кетчупыг холиод лайтай барбекью соус хийж болно гэнэ. 50/50 хувьтай холиод шарах махаа бүрнэ. Үнэхээр сайхан амттай болдог гэнэ шүү
8. Үсээ колагаар угаавал сайхан ангижруулагч болно. Угаагаад, дахиж цэвэр усаар угаагаад хатаа.
9. Том хавтгай тавганд кола хийгээд цэцэрлэгтээ тавь. Ургамлуудыг чинь хортон шавьжнуудаас салгаж өгнө. Тэд коланы үнэрэнд татагдаж тавагтай коланд унаад гарч чадахгүй тэндээ насан эцэслэдэг гэнэ.
10. Зэвэрч барьцалдсан боолтны завсраар кола асгаад хэдэн цаг хүлээ. Дараа нь амархаан онгойх болно
11. Үнэт эдлэлүүдээ ганц аяга колагаар л янзтай гялалзуулж болно гэнэ шүү
12. Гэдэс өвдөхөд кола уувал зүгээр болдог. Гэхдээ хэт хүйтэн биш, бас хөөсрөөгүй, газ нь гарч дууссан байх ёстой.