Петровис шүлхийтэй газруудад шатахуун түгээлтээ зогсоожээ

petrovisЗүүн бүсийн аймгуудад шүлхий гарсантай холбогдуулан хөл хорио тогтоогоод байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ, Сайншанд, Айраг суманд “Петровис”-ийн салбарууд байдаг бөгөөд тэдгээрийг шатахуун түгээхийг хоригложээ. Учир нь иргэд хорио цээрийн дэглэмтэй байхад авто машин хөлөглөн ийш тийшээ зорчиж хүндрэл учруулах болжээ. Шүлхий нь машины дугуйгаар газар авах өндөр магадлалтай учраас иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлахын тулд ийн шийдвэр гаргажээ.

Шүлхийн хорио тавигдах хүртэл энэ байдал үргэлжлэхээр болжээ. Харин иргэд Замын-Үүдээс Улаанбаатар хүрэх замд шатахуун олдохгүй байгаа талаар гомдол гаргаж эхэлсэн байна. Гэхдээ үүнтэй холбогдуулан тус компанийнхан иргэдэд тайлбар өгч хорио цээр тавигдтал шатахуун түгээхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн шатахуунгүй эсвэл шатахууныхаа үнийг өсгөх гэж ийм үйл хийгээгүй гэжээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …