Багахангайн эмэгтэйчүүдийн баярын гангараа

uschinНийслэл хотоос урагш 90 орчим км-т оршдог нийслэлийн Багахангай дүүргийн Ардчилсан намынхан дүүргийнхээ эмэгтэйчүүддээ содон бэлэг барьж баярлууллаа. Учир нь олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотоос мастер үсчид тус дүүрэгт хоёр өдөр ажилласан юм. Энэ хугацаанд тэд 330 орчим эмэгтэйчүүдийн үсийг үнэ төлбөргүй засч үйлчилсэн байна.

Энэ талаар Багахангай дүүргийн АН-ын дарга Э.Галбадрал хэлэхдээ “Уламжлал маягаар баярын хурал хийгээд, эмэгтэйчүүдээ хүлээн аваад тэмдэглэж болох л байсан. Үүнээс илүү үс засах нь хүмүүст хүрсэн хэрэгтэй ажил боллоо. Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Бид дүүргийнхээ иргэдийн санал санаачлагад үндэслэн цааш цаашдынхаа ажил үйлсээ төлөвлөнө” гэсэн юм.

Тус үйлчилгээний талаар эмэгтэйчүүдээс тодруулахад “Нүдээ олсон сайхан ажил боллоо. Учир нь манай дүүрэгт шаардлага хангахуйц чадварлаг үсчин байдаггүй. Хоёрдугаар хороонд бүр огт үсчин байдаггүй. Бид хот орохоороо л үсээ засуулдаг” гэцгээж байсан юм.

Б.Ялгуун







Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …