Наран дээрх аврага толбо

Хэдэн хоногийн ѳмнѳѳс наран дээр нилээн том толбо бий болж эхлээд байсан нь ѳнѳѳдрийн байдлаар том жижиг 60 гаруй толбонуудын бѳѳгнѳрѳл болсон бѳгѳѳд, зориулалтын хамгаалалт ашиглавал зүгээр энгийн нүдээр харагдах хэмжээний байна. Түүгээр үл барам ѳчигдѳрхѳн эдгээр толбонууд тэсэрч дэлхийг чиглэсэн их хэмжээний титмийн масс шидэлт хийсэн тул ойрын хэдэн ѳдѳр маш тод туйлын туяа дэлхийн хоёр туйл хэсгээр ажиглагдах нь.

Rocky-Raybell-IMG_5285a_1389067908

Нарны гэрлийн 99%ийг хаадаг тусгай фильтерийг дурандаа зоож байгаад ѳчигдѳр авсан байна. Зохиогч: Роки Рейбэл

Юуны ѳмнѳ нарлуу ѳдрийн цагаар дурангаар, эсвэл нүдээрээ зоиулалтын хамгаалалтгүй л бол харж болохгүй гэдгийг санаарай! Монголд зориулалтын фильтер олдохгүй байх, гэхдээ гагнуурын шил ашиглаад камераар зургийг нь авч болно, эсвэл дурангаа нарлуу чиглүүлээд окуляраар гарч ирэх дүрсийг цаасан дээр буулгаад ажиглаж болно. Нүдээрээ шууд харж болохгүй шүү! Нар мандаж эсвэл жаргаж байхад нүдээрээ хальт ажиглаж болно, гэхдээ л фильтер ашигласан нь хамгийн аюулгүй гэдгийг санаарай!

Энэхүү бүлэг толбонуудыг AR1944 гэж нэрлэж байгаа, AR гэдэг нь Active Region буюу идэвхитэй бүс гэдгийн товчлол. Эдгээр толбонуудаас хамгийн том нь дэлхийгээс 3-4 дахин том гээд л бод, ѳргѳѳшѳѳ эдгээр толбонууд нь 200,000км орчим орон зайг эзлэж байгаа. Нарны толбо гэж анх удаагаа сонсож байгаа бол миний ѳмнѳ бичсэн нийтлэлүүдийг үзээрэй [1] [2] [3]. Товчхондоо, нарны гадрага дээрх плазма нь гүн хэсгээс халаад дээш хѳвѳн гарч ирж байгаа мѳн гадрага дээр хѳрѳѳд буцаад доош живж байгаа буюу байнга буцалж буй ус шиг дээш доош холилдсон хѳдѳлгѳѳнд оршиж байгаа (конвекци гэнэ). Гэвч зарим доороос гарч ирж байгаа хэсгүүд нь хүчтэй соронзон оронтой байх ба, гадрага дээр гарч ирсэн үедээ ойр орчимын бусад хэсгүүдийн соронзон оронтой харилцан үйлчлэлцэж гадрага дээр хѳрсѳн чигээрээ доошоогоо эргэж живэхгүй жаахан гацах тохиолдол гарна. Нарны толбо гэдэг нь ердѳѳсѳѳ л ийм нарны гадрага дээр түр зур гацчихсан эргэн тойрноосоо арай жаахан “хүйтэн” (тиймээс л хар харагдаж байгаа хэрэг) хэсэг юм.

Дэлхийн хэмжээтэй харьцуулан харуулж буй нь. 28см-ийн сонирхогчийн дурангаар Малайзаас авчээ. Зохиогч: Ахмед Карзаман

Дэлхийн хэмжээтэй харьцуулан харуулж буй нь. 28см-ийн сонирхогчийн дурангаар Малайзаас авчээ. Зохиогч: Ахмед Карзаман

Гэхдээ соронзон орноор тушигдан ийнхүү нарны гадрага дээр хүйтэн чигээрээ удаан тогтох хэцүү. Эдгээр толбонуудын соронзон орон нь маш их хэмжээний энерги агуулах ба, ѳѳр хэсэг плазмын соронзон оронтой харилцан үйлчлэлцсэнээс үүдэн эсвэл толбо доторх плазмын хѳдѳлгѳѳнѳѳс үүдэн “тасарж” болно. Ийнхүү соронзон орны шугам тасрахад хадгалагдаж байсан энерги нь чѳлѳѳлѳгдѳж нарны гадрага дээр дэлхий дээрх бүхий л цѳмийн бѳмбѳгнүүдийг нийлүүлээд хэд дахин үржүүлсэнээс ч хамаагүй их хүчтэй дэлбэрэлт явагдана. Энэ дэлбэрэлтийн хүч нь хангалттай их бол нарны гадрагын жаахан хэсгийг (жаахан гэж байгаа ч хэдэн тэрбум тонн) сансарт шидэлж ч чадна. Ийм хүчтэй тэсрэлтийг бид титмийн масс шидэлт гээд байгаа юм.

AR1944 дээрх саяхны тэсрэлтийг НАСА-ийн SDO хиймэл дагуул хэт ягаан туяаны мужид бүртгэсэн нь.

AR1944 дээрх саяхны тэсрэлтийг НАСА-ийн SDO хиймэл дагуул хэт ягаан туяаны мужид бүртгэсэн нь.

Зарим хүчтэй титмийн масс шидэлт нь дэлхийг чиглэсэн байх ба, хэдэн зуу эсвэл бүр хэдэн мянган км/цагийн хурдтай яваа цэнэгт бѳѳмүүд нь манай гаригийн соронзон оронтой харилцан үйлчлэлцэж үзэсгэлэнтэй туйлын туяаг бий болгодог. Тэгвэл энэ AR1944-ийн ѳчигдѳр болсон тэсрэлтээс үүдэлтэй бѳѳмүүд нь маргааш оройноос эхлэн манай гаригийн соронзон оронтой харилцан үйлчлэлцэж эхлэнэ.

Доорх бичлэгийг саяхан хэдхэн цагийн ѳмнѳ гаргасан бѳгѳѳд, хэрхэн энэ толбонууд дээрх тэсрэлтээр шидэгдсэн бѳѳмүүд хиймэл дагуулын гэрэл бүртгэгч дээр “цас оруулж” байгааг харуулж байгаа юм:

x1s2_anim

НАСА-ийн SOHO хиймэл дагуул нь нарыг тойрон эргэх ба хажуу талаас нь ѳчигдрийн титмийн масс шидэлтийг бүртгэн авсан байна. Амилуулалтын сүүл хэсэгт наран дээр тэсрэлт болсоны дараахан цас орж буй мэт бѳѳн цагаан зураасууд гэнэт ажиглагдаж байгааг анзаараарай. Энэ нь титмийн масс шидэлтээр сансарт цацагдсан энерги ихтэй протонууд дурангийн гэрэл бүртгэгчийг мѳргѳж байгаагаас үүдэлтэй юм.

Д.БИНДИ

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …