Нисэх, 120 мянгат орчмын 11 сургуулийн сурагчдыг тээвэрлэх автобус үйлчилгээнд явж эхэллээ

Хүүхэд, багачуудын эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Авто замын ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс  санаачлан алслагдсан сургуулийн сурагчдын тээвэрлэх сурагчдын автобусны тусгай маршрутыг гаргаж явуулж эхэлсэн.

Эхний ээлжинд “Зүүнсалаа-36-р сургууль”, “Нарангийн гол-62-р сургууль”, “Орбит-36-р сургууль”, “Их наран-36-р сургууль”, “Баянхошуу-36-р сургууль” гэсэн 5 чиглэлд  сурагчдын автобус үйлчилгээнд явуулсан бол нийслэлийн Тээврийн газраас 3 сарын 4-нөөс “Нисэх-120” мянгат чиглэлд их багтаамжийн автобусыг тусгай маршрутаар үйлчилгээнд  явуулж эхэллээ.

Энэхүү тусгай маршрутын автобусаар 114, 7, 60, 118, 41, 34, 63, 18, 15, 52, 75 дугаар сургуулийн сурагчдыг тээвэрлэх бөгөөд “Автобуснэг” ОНӨҮГ үйлчилгээ үзүүлж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …