Маргааш гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн талаарх хэлэлцүүлэг болно

imagesМаргааш буюу лхагва гарагийн 09.30 цагт “ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН” -ийн 301 тоотод “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн талаарх уулзалт, ярилцлага болно. Уулзалтад УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын НББСШУБХ-ны Ажлын алба, Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Парламентын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцоно. Дээрх сэдвийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль”-ийн төслийн тухай, Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтэн Б.Золзаяа “Жендэр, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг асуудлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хэрхэн мэдээлэх, тайлбарлах нь зөв бэ?” сэдвээр тус тус мэдээлэл хийнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …