91.5 хувь нь иргэдийн өмчийг хулгайлсан тохиолдол байжээ

оллолУлаанбаатар хотод барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг 521 аж ахуйн нэгж байдаг аж. Харин эдгээрийг зохицуулах хууль эрх зүйн орчин, хяналт тавих байгууллага нь тодорхойгүй байгаа учраас энэ асуудалд чиглэсэн журам гаргахаар хэлэлцэж байна. Цагдаагийн байгууллагаас хийсэн судалгаагаар гэмт хэргийн газраас алдагдсан эд зүйлсийн 29 хувь нь барьцаалан зээлдүүлэх газраар дамжин зах зээлд нийлүүлэгдэж байна гэсэн дүгнэлт гарчээ.

Тухайлбал, өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд гарсан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийн 91.5 хувь нь иргэдийн өмчийг хулгайлсан тохиолдол байжээ. Энэ үзүүлэлтийг 2012 оныхтой харьцуулахад 37 хувиар өссөн байна. Эдгээр гэмт хэргийн дийлэнх тохиолдол нь хулгайлсан эд зүйлсийг барьцаалан зээлдүүлэх газраар дамжуулсан байгаа тул тусгайлсан журам гаргаж, хяналтыг чангатгах шаардлагатай гэж үзэж байна. Тийм учраас энэ удаад хэлэлцүүлсэн журмыг дахин боловсруулж, Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр боллоо.

  Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …