ҮАБЗ санхүү, эдийн засгийн байдал болон бусад асуудлаар хэлэлцжээ

ҮАБЗ-ийн тэргүүн болон гишүүд долоо хоног тутам ажлын уулзалт хийдэг уламжлал тогтоод байгаа билээ. Өнөөдөр болсон ажлын уулзалтаар ямар сэдэв хэлэлцсэн талаар ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга О.Очиржаваас тодрууллаа.

-ҮАБЗ-ийн тэргүүн, гишүүдийн өнөөдрийн ажлын уулзалтаар ямар асуудал хэлэлцсэн бэ?

-Өнөөдрийн ажлын уулзалтын эхэнд улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын товч мэдээллийг сонслоо.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн үйл ажиллагааны талаар Засгийн газрын Шадар сайд, Байнгын ажиллагаатай зөвлөлийн дарга Д.Тэрбишдагва, Улаанбаатар хотын орон сууцны барилга, байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх байдалд хийсэн үнэлгээ, паспортжуулах ажлын дүн, цаашдын зорилтын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар танилцуулав.

Мөн “Үндэсний хиймэл дагуул” хөтөлбөрийн явцын талаар Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа мэдээлэл хийлээ гэв.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …