Чингэлтэй дүүргийн “ Хүүхдийн Урлагийн VIII-р Их Наадам” удахгүй болно

2bf45b1c7cb00909big Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллагын Чингэлтэй Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр, Хайлааст Орон нутгийн Хөгжлийн хөтөлбөр хамтран хүүхэд багачуудын авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгох зорилгоор “Хүүхдийн урлагийн VIII наадам”-ыг зохион байгуулах гэж байна.

Наадмын зорилго нь хүүхэд багачуудад үндэсний ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, ардын урлагийн өв санг өвлүүлэх, тэдний авъяас чадварыг нээх, хөгжүүлэх, урлагийн болон гоо зүйн боловсрол олгоход орших болно.

Наадмын шалгаруулалт, шагнал урамшууллын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх мэдээллээс авна уу.

Хамрагдах хүрээ:

  • Чингэлтэй дүүргийн 12 сургуулийн 1-11 дүгээр ангийн сурагчид
  • 23 цэцэрлэгийн хүүхэд багачууд

Шалгаруулалт дүгнэх журам: 3 үе шаттай.

  • 1-р шатны шалгаруулалт 2014 оны 04 сарын 05 дотор ЕБСургууль, цэцэрлэг анхан шатны шалгаруулалтыг зохион байгуулан төрөл тус бүрээс 1-р байранд шалгарсан 1 хүүхдийг 2 дахь шатны шалгаруулалтанд оролцоно.
  • 2-р шалгаруулалт: 2014 оны 04 сарын 10-нд 10.00 -15.00-/цэцэрлэгийн нас/
    • 2014  оны 04 сарын 11-нд 10.00 – 15.00/сургуулийн нас/

/ Дүүргийн  50 дугаар сургууль дээр зохион байгуулна./

Шагналтнуудын тоглолт 2014 оны 04 дүгээр сарын 18-нд Монголын Хүүхдийн ордонд болно. /Төрөл тус бүрээр 1-р байранд шалгарсан хүүхдүүд оролцоно./

1-р шатны шалгаруулалт: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд тус бүр анхан шатны шалгарууралтыг зохион байгуулан, 04 сарын 09 дотор төрөл тус бүрээр 1 дүгээр байранд шалгарсан хүүхдүүдийн мэдүүлгийг Нийгмийн Хөгжлийн хэлтэс 312 тоотод ирүүлнэ. Хоцорсон тохиолдолд оролцуулахгүй.

/Жич: Мэдүүлэгт Хүүхдийн овог нэр, нас, сургууль, анги бүлэг, урлагийн төрөл,  бүтээлийн нэрийг тодорхой бичиж ирүүлнэ./

2-р шатны шалгаруулалт: Шалгаруулалтыг мэргэжлийн шүүгчид шүүн явуулна, төрөл тус бүрээр 1-3 байр, шилдэг цэцэрлэг-1, шилдэг сургууль-1, шилдэг багш- сургууль, цэцэрлэгээс тус бүр-1  шалгаруулан, нэгдсэн тоглолтонд оролцох хүүхдүүдийг тодруулна.

Шилдгүүдийн нэгдсэн тоглолт Монголын Хүүхдийн ордонд 2014 оны 04 дүгээр сарын 18-ны 11 цагт болно.

Шалгуур үзүүлэлт:

  • Ур чадвар
  • Бичлэг, хөгжмийн зэмсгийн шаардлага хангасан байдал
  • Тайзны соёл
  • Хувцаслалт
  • Бэлтгэл зохион байгуулалт
  • Хүүхэд багачуудын бэлтгэл зохион байгуулалт, хүүхдүүдийн медалийн тоо зэргийг харгалзан үзэж шилдэг сургууль, цэцэрлэгийг тус бүр нэгийг шалгаруулна.

Урлагийн төрөл, шагнал:

Цэцэрлэгийн нас:

  • Харилцаа дууны  төрөл: 1-3 байр тус бүр нэг
  • Дууны төрөл: 1-3 байр тус бүр нэг
  • Ардын гоцлол бүжиг: 1-3 байр тус бүр нэг
  • Ардын бүжиг хамтлагаар 12 дээшгүй байна.1-3 байр тус бүр нэг

Сургуулийн нас:

  • Ардын дууны төрөл: 1-3 байр тус бүр нэг
  • Харилцаа дууны төрөл: 1-3 байр тус бүр нэг
  • Ардын гоцлол бүжиг: 1-3 байр тус бүр нэг
  • Ардын бүжиг хамтлагаар 16 дээшгүй байна.1-3 байр тус бүр нэг
  • Ардын хөгжмийн цөөхүүл /10 дээшгүй байна./ 1-3 байр тус бүр нэг
  • Морин хуурын төрөл /3 дээшгүй хүний бүрэлдэхүүнтэй/ 1-3 байр тус бүр нэг
  • Язгуур урлаг / хөөмий, бий биелгээ, ерөөл магтаал, уртын дуу гэх мэт-төрөл-1 хүн/ 1-3 байр тус бүр нэг
  • Уран нугаралт / 3 доошгүй хүний бүрэлдэхүүнтэй/ 1-3 байр тус бүр нэг

Шагнал урамшуулал:

  • 1-р байр: алтан медаль, дурсгалын зүйлс
  • 2-р байр: мөнгөн медаль, дурсгалын зүйлс
  • 3-р байр: хүрэл медаль, дурсгалын зүйлс
  • Шилдэг сургууль, цэцэрлэг-Өргөмжлөл, хөгжим, хөгжмийн зэмсэг
  • Шилдэг багш- 2 Өргөмжлөл, дурсгалын зүйл

    index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …