Өнөөдөр болох үйл явдлууд

Монгол ньюсд: 

11.00 цагт Монголын Энхтайван найрамдлын байгууллагаас Украинд болж буй үйл явдалтай холбогдуулж байр сууриа илэрхийлнэ.

11.30 цагт  “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас Монгол улсын төрөөс баримтлах залуучуудын бодлого боловсруулж буй энэ үетэй холбогдуулж “Эрүүл мэнд”, “Боловсрол”, “Оролцоо” сэдвийн хүрээнд бүсийн болон нийслэлийн залуусын дунд хэлэлц үүлэг зохион байгуулах талаараа мэдээлэл хийнэ.

12.30 цагт Монголын сэтгүүлчдийн эвлэл, БНСУ-ын сэтгүүлчдийн байгууллагын удирдлагууд Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Энэ талаарх мэдээллийг сонирхоорой.

 Бусад: 

– МЗХ төв байранд 12.00 цагаас ”Цагийн ажил” хөдөлмөрийн яармаг эхэлнэ.

– 10:30 цагаас ИЗОУИС дээр хамгийн орчин үеийн оюутны номын сангийн нээлт болно.Сэтгүүлчид та бүхнийг урьж байна.Холбогдох утас:88057733 88817796 99138157

– Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойд зориулсан “Андууд аа, одонгоо зүүцгээе” уулзалт өдөрлөг өнөөдөр 15.00 цагаас Монгол Бөхийн өргөөнд болно. Өдөрлөгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Цэргийн штаб хамтран зохион байгуулж байгаа.

– НҮБ-ийн Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэмжлэгтэйгээр “Монголын Үндэсний Цахим нэг цонх” чадавхийг бэхжүүлэх сургалтыг 3 дугаар сарын 13-14 нд 09.00 цагт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхимд зохион байгуулна. Сургалт семинарын хүрээнд уг системийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ, гадаад худалдааг хөнгөвчлөх боломжууд, ЦНЦ-ны системийг хэрхэн үр ашигтай хэрэгжүүлэх, түүнийг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийн талаар санал бодлоо солилцох юм. Түүнчлэн ЦНЦ системийг амжилттай хэрэгжүүлж буй БНСУ, Малайз, Индонез зэрэг орнуудын экспертүүд уригдан туршлагаасаа хуваалцах ажээ. Та бүхнийг хүрэлцэн ирж мэдээ мэдээлэл авахыг урья. Харилцах утас: 95341188, 99019141

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …