ҮХААЯ тендрийг шударга явуулаагүйгээс 2.5 тэрбум төгрөгийг салхинд хийсгэжээ

 download (2)Шүлхий өвчний голомт хүрээгээ  тэлсээр байгаа би­­лээ. Гэтэл Үйлдвэр хөдөө аж  ахуйн яамны  хурган дарга нар  хэдэн  нөлөө  бү­хий    өндөр албан тушаалт­нууд­тай­гаа нийлж хоёр хөршөөс орж ирсэн вакцины мөнгийг өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлэн биз­нес болгоод байна.

Хамгийн гол нь Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргасан дөрвөн тэрбум төг­рөгийг ямар ямар вакцинд зориуласан бэ гэж салбарын сайд Х.Баттулгаас  асуумаар байна.

Учир нь шүлхийн эсрэг вакцин нийлүүлэх тендерт шалгарсан “СВС” компани нь 2.6 тэрбум төгрөгийн вак­циныг Нийслэлд авчирах­­даа тээвэрлэлт бо­лон хад­галалтын горим зөрч­сөний улмаас  хөлдөөсөн гэдэг нь олон нийтэд ил болсон.

Гэтэл хамгийн ноцтой нь тендерт шалгарсан гэгдэж буй “СВС” компани Монгол Улсад ямар ч бүртгэлгүй байсныг ОУ-ын Арбитирын шүүх нотолсон байдаг.

Тус  компанийн бүртгэл­гүй гэдгийг нь ОХУ-ын “Мал эмнэлгийн эм бэлдмэл” за­­вод илрүүлжээ. Өөрөөр хэлбэл “СВС” компани нь дээрх заводаас “Креолин-Х” гэх бэлдмэлийг 61 мянган ам.долларын  зээлээр  ав­чи­хаад өнөөг хүртэл өгөл­гүй бултсан учраас тэд мөнгөө олж авахын тулд  тус ком­панийг Монгол Ул­сад бүрт­гэлтэй эсэхийг шалгуу­лахаар  Арбитирын шүүхэд хандтал бүртгэлгүй гэсэн хариуг өгч байсан юм билээ.

Ийм  их хэмжээний мөн­гөө бүртгэлгүй компа­нид алдсан учраас манай улсад байх өөрийн хүмүүс­тэйгээ холбогдож тус ком­­панийг судлуулсан аж. Гэтэл луйварчин гэж цол­лог­дох болсон “СВС” ком­пани нь төрийн өмчит ком­паниудын дунд  зарласан тендерт ордгийг нь мэдэж холбогдох албаны хүмүүстэй  уулзсанаар тус компанийн захирал нь  Б.Мөнхбаатар гэж хүн байдаг гэдгийг мэджээ.

Эндээс ажиглахад Үйлд­­вэр хөдөө аж, ахуйн яам яагаад тендерт орсон компа­ниа сайн судлаагүй вэ гэдэг асуулт урган гарч ирж байгаа юм. Гэтэл үнэн чанартаа тус яамны хэсэг хүмүүс эл тендерийг  хуулийн дагуу явуулаагүй, зөвхөн танил талаа харж “СВС”-д давуу эрхтэй  олгосон аж.

Уг нь “CBC”  компа­нийн­хан БНХАУ-аас 1.6 сая тун вакцин оруулж ирэх тен­дерийг авахдаа “Бид хоёр­дугаар сарын 18-нд вак­цинаа хилээр оруулж холбогдох хүмүүст хүлээл­гэж өгнө”  гэсэн бөгөөд гэрээний гол шалгуур  болох  хугацаандаа  багтаалгүй вакцинаа 20 хоногоор хоцроож  гэрээгээ зөрчсөн байна.

Товчхондоо ҮХААЯ мон­­голд байхгүй компанид 2.5 тэрбум төгрөг өгсөн, бүртгэлгүй компанид тендерт оролцох эрхийг ногоон гэр­лээр олгосон бөгөөд хэр­­гийн эзэн хэнгэрэгийн дохиу­рыг Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал гэж эх сурвалжууд хэлж байсан. Энэ тухай салбарын сайддаа хүртэл дуулгаж яаралтай арга хэмжээ авах талаар зөвлөсөн гэж ярьж байна.

Хэрэв та бүхэн санаж байгаа бол энэ сарын эхээр тус яамны Төрийн на­рийн бичгийн дарга Х.Золжаргалыг вакцины асуудлаас болж албан ту­шаа­лаас нь огцоруулах  болсон тухай яриа гарч байсан. Тэгвэл энэ нь үнэний ортой гэдэг нь батлагдаж байгаа бололтой. Уг нь төрөөс эхний ээлжинд 2.5 тэрбум төг­рөгөөр шаардлагатай вак­­цинуудыг урд хөршөөс яаралтай оруулж ир гэсэн үүрэг даалгавар өгч байсан юм билээ.

Гэтэл ямар ч сонгон шал­гаруулалтгүйгээр ялсан “СВС” компанид дээрх 2.5 тэрбум төгрөгийг өгч олон хүнийг хөлдөө чирсэн хөгийн зүйлээс болж  ҮХААЯ-ныхан  өөр хоорондоо муудалцаж байгаа аж. Гэхдээ энэ бүх хариуц­лагыг яамны төсөв хөрөнгийг захиран зарцуулах эрх бү­хий албан тушаалтан  Х.Золжаргал хариуцах нь нэгэнт тодорхой болсныг хэд хэдэн эх сурвалж өгүүлж байв.

Х.Баттулга сайд аа,  энэ бүхний ард бяцхан авлигал явагдаад байгаа юм биш үү гэж олон нийт хардаж байна. Мөн монголд бүртгэлгүй “СВС” компани нь ямар шал­гуураар шүлхийн вакцин нийлүүлэх тендерт ялсан бэ гэдгийг нь ч сонирхож салбарын сайд танаас хариу хүлээж байгааг уламжилъя.

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …