“Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн төслийн талаар хэлэлцүүлэг хийнэ

Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг чуулганы завсарлагааны хугацаанд Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчидтой уулзалт зохион байгуулж, чуулганаар батлагдсан болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, тогтоомжийн талаар тайлбарлан таниулж тэдний санал бодлыг нь сонсож байгаа билээ. Тэрээр 3 дугаар сарын 17-ны өдрийн 11.00 цагт СХД-ийн Иргэний танхимд 8 нэрийн барааны дэлгүүрийн эзэдтэй уулзаж “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийн төслийн /шинэчилсэн найруулга/ талаар хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …