Сэтгүүлчид эрэн сурвалжлах чиглэлээр номын дуу сонсоно

imagesМонголын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгээс “Трансперенси интернэшнл” байгууллагын Монгол дахь үндэсний салбар болон Их Британийн Элчин сайдын яам, Олон улсын Томсон сангийн дэмжлэгтэйгээр “Чанартай сэтгүүл зүйг хөхиүлэн дэмжих- Эрэн сурвалжлах удирдамж ба арга техник” сургалт, семинарыг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх эл сургалт  сургалтын хүрээнд Хараат бус хэвлэлийн зөвлөх Ноён Оливер Вэйс, Томсон Сангийн Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Беттина Питерс, Глоб Интернешнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал нар Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн мэдээ, мэдээлэл олж авах техникийн ур чадварыг сайжруулах, багаар ажиллах талаар онолын төвшинд илтгэл, лекц тавихаас гадна практик, дадлага зэргийг хослуулсан, харилцан яриа, хэлэлцүүлэгт суурилсан сургалтыг явуулж, арга туршилгаасаа хуваалцах аж.

Төр засгийн аливаа бодлого, шийдвэрийг ил тод, нээлттэйгээр иргэдэд хүргэх, тэдний оролцоог түлхүү эрхэмлэсэн тунгалаг төрийг бий болгох талаар төр засгийн төвшинд ярьж, хэлэх болсон. Харин энэхүү үйл явцыг хэрэгжүүлэхэд эрэн сурвалжлах сэтгүүл зүй  чухал үүрэгтэй. Олон нийтийн нүднээс далд буй, эрх баригчид, албан тушаалтнуудын авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой хэргүүдийн цаад учир шалтгааныг тайлбарлан таниулж, баримт, нотолгоо, дүн шинжилгээтэйгээр олон нийтэд хүргэх, улмаар авлигаас урьдчилан сэргийлэхэд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн үүрэг чухал гэдгийг энэ удаагийн сургалтаар онцлох ажээ. Сургалт өнөөдөр маргааш хоёр өдөр Корпрейт зочид буудлын хурлын танхимд болох юм.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …