Ирэх 4 сарын 8-ны өдрөөс эхлэн АНУ-ын Микрософт компанийн “Windows ХP” үйлдлийн системийн ашиглалтын хугацаа дуусах гэж байгаатай холбогдуулан Солонгос улсад энэхүү системтийг ашиглаж буй бүх төрлийн компьютер, автомат машинууд, үйлдлийн системээ шинээр солих шаардлага гарлаа.
Өнөөдрийн байдлаар тус улсад албан ёсны бүртгэлтэй 7 сая 2994 ширхэг компьютер “Windows ХP”үйлдлийн системийг ашиглаж байгаагаас ердөө 15.46% нь шинэчлэгдэж амжаагүй байна.
“Windows ХP”-ийн ашиглалтын хугацаа 13 жил болоод дуусдаг одоогоор өргөн ашиглаж буй “Windows 7” үйлдлийн системийн ашиглалтын хугацаа 2015 оны 1 сард дуусч байгаа ажээ. Гэвч түүнд төрөл бүрийн апдэйт, шинэчлэл хийснээр 2020 оны 1 сар хүртэл ашиглах боломж олдож байгаа хэдий ч цаашдаа компютерий өөрийн гэсэн үйлдлийн системтэй болох шаардлагатай гэж Солонгос улсын Технологи,Мэдээллийн газраас мэдээлэллээ.
эх сурвалж: mglradio.com