Хонконгод 7 хоногийн турш “Монголын соёлын өдрүүд” болно

f3289e65a2f3f480big Монголын соёлын “Дэлхий” ассоциацаас санаачлан Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгод суугаа Ерөнхий консулын газрын дэмжлэгтэйгээр энэ сарын 18-наас эхлэн долоо хоногийн турш “Монголын өдрүүд” үйл ажиллагааг Хонконгод зохион байгуулахаар болжээ. Энэ тухай “Дэлхий” ассоциацын тэргүүн Ч.Дэлгэрцэцэг “Монголын өдрүүд”-ийг зохион байгуулах нь улсаа сурталчлан таниулах, мэдээ мэдээлэл өгөх болон хоёр улсын соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай улсын талаар эерэг ойлголт бий болгох гээд олон талын ач холбогдолтой” хэмээн ярилаа.

“Монголын өдрүүд”-ийн үеэр ардын хөгжмийн “Хөсөгт өн” хамтлаг, уртын дуучин С.Цогтсайхан, уран нугараач Г.Нямгэрэл нар Монголын язгуур урлагийн тоглолт сонирхуулахын сацуу мөн Макаод нэг өдөр тоглолт, уулзалт хийх гэнэ. Уг үйл ажиллагааг Монголын агаарын тээврийн “Хүннү Эйр” компани ивээн тэтгэж буйгаас гадна АНУ, Хонконг, Сөүл, Шанхайд салбартай “Asia Society”, Их Британид төвтэй “Royal Geographical Society” зэрэг боловсрол, соёл, шинжлэх ухааныг сурталчлан таниулдаг байгууллага дэмжин ажиллах аж.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …