Британийн “Air Fuel Synthesis” компанийн судлаачид дэлхийд анх удаа цэвэр агаараас тvлш гарган авчээ. Хамгийн сонирхолтой нь энэ технологийн санаа олон жилийн турш буюу 1970-аад оны нефтийн хямралаас хойш яригдаж байсан юм.
Тvлш гаргаж авах схем нь их энгийн. Эхлээд агаарт байх ус, CO2-оос нvvрс-ус, устөрөгч, хvчилтөрөгчийг ялган авна. Ингээд эдгээр нэгдлvvдээрээ метанол vйлдвэрлэж, метанолоо бензин болгох аж.
Гэтэл эрдэмтэд яагаад энэхvv аргыг өмнө нь хэрэглэж байгаагvй вэ гэсэн асуудал гарч ирнэ. Энэ нь саяхныг хvртэл дээрх процесс өөрт шаардлагатайгаас илvv эрчим хvч vvсгэж чадах уу гэдгийг батлах боломж байгаагvйтэй холбоотой. Тус технологид химийн хувиргалт хийх цахилгаан хэрэгтэй. Ер нь ямар ч vйл явцад зарцуулж буй цахилгааны өртөг гаргаж авч байгаа эрчим хvчнээсээ бага гэдгийг мэдэхгvйгээр амьдралд хэрэгжvvлж болно гэдгийг баталж болохгvй.
“Air Fuel Synthesis” компанийн боловсруулсан арга нь амьдралд хэрэгцээтэй төдийгvй олон давуу талтай аж. Тухайлбал тогтмол гаргаж авах боломжтойгоос гадна vнэ нь тогтмол байна. Гэхдээ vvнийг амьдралд нэвтрvvлэхээс өмнө тус компани бас нэг чу¬хал хvчин зvйл болох эрчим хvчний vр дvнг тооцох хэрэгтэй болжээ.
Vvний тулд “Air Fuel Synthesis” компани томоохон цахилгаан станц барих шаардлагатай. Төлөвлөгөө ёсоор тvлшний ийм цогцолборыг 2015 он гэхэд барьж дуусахаар болсон байна. Одоогоор компанийн удирдлагууд, эрдэмтэд энэ ажил vр дvнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаа аж.
Эх сурвалж: