МОЛОР НЬ УУЦ НУРУУНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ

images (3)ШҮР БАМБАЙ БУЛЧИРХАЙ, ХООЛОЙН ӨВЧИНД ЭЭЛТЭЙ

Гоёл чимэглэлд улаан, ягаан өнгөтэй шүрийг ихэвчлэн хэрэглэдэг. Азийн орнуудад шүрийг аз жаргал авчирдаг хэмээн үздэг. Манай улсын хувьд тунамал хурдаснаас үүсэлтэй цагаан өнгөтэй шүрийн бэсрэг ордыг Өмнөговиос илрүүлж нөөцийг нь ойролцоогоор тогтоосон байдаг. Шүр нь бамбай булчирхай, хоолойн өвчинг эдгээх шидтэй.

ГЭДЭС ДОТОР АНАГААДАГ ХАШ ЧУЛУУ

Хашийг эрт үеэс гоёл чимэглэлд өргөн хэрэглэж иржээ. Монголчууд хөөрөг, гаанс, даалингийн тээг зэргийг цагаан голдуу хашаар хийдэг. Голоос түүсэн хаш нь уулын хаш чулуунаас илүү өндөр үнэтэй. Сийлбэрчид хашаар янз янзын гар урлалын бүтээгдэхүүн урлаж бүтээснээс хойш, хаш нь ховор эрдэнэ болжээ. Тийм ч учраас алт мөнгийг үнэлж болно, харин хашийг үнэлэхийн аргагүй гэсэн үг гарчээ. Энэхүү чулуу нь гэдэс дотрын өвчинг анагаах шидтэй.

СУВД ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭimages (2)

Эртний хүмүүс хоол, хүнсээ хайж явсаар далайн хясааг нээж үзэн мөнгөлөг өнгөөр гялалзах үзэсгэлэнт сувдыг анх нээсэн гэсэн таамаг байдаг. Сувд нь ягаан, цэнхэр, алтлаг зэрэг туяатай байна. Сувд нь 3.5-4 хатуулагтай тул маш нарийн арчилгааг шаардана. Сувдан шигтгээтэй бөгжтэй бол гараа угаахдаа хүртэл тайлж байх шаардлагатай. Сувд нь өөрийнхөө өнгийг нэг л алдчихвал дахин сэргэнэ гэж байхгүй. Сувд нь халдварт өвчнүүдийг эмчилэхэд онцгой нөлөө үзүүлдэг.

МОЛОР НЬ УУЦ НУРУУНЫ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ

Хүн төрөлхтөн молорыг маш эртнээс хэрэглэж ирсэн бөгөөд Уралийн нуруунаас хурц ирмэгтэй молорон хавтгай олдож байжээ. Молор нь олон янзын өнгөтэй шар, алтан шар, өнгөгүй, ягаан, цэнхэр, улаан шаргал, ногоовтор, хүрэн ч байдаг. Молор эрдэнэ нь ууц нурууны өвчинд болон гүйлсэн булчирхай томрохоос сэргийлнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …