Брэнд бүтээгдэхүүний хөгжүүлэлтийн талаар хэлэлцэнэ

download (3)Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын Маркетингийн Холбоотой хамтран “Брэнд бүтээгдэхүүн, түүний хөгжүүлэлт” хэлэлцүүлгийг энэ сарын 26-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Уг хэлэлцүүлгээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэрэглээг өсгөх, сурталчлах, нийтэд таниулах хөгжүүлэх талаар хэрхэн ажиллах, цаашид авах арга хэмжээ, төр засгаас дэмжих туслах болон баримтлах бодлогын талаар бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч, үйлдвэрлэгчид оролцож санал бодлоо солилцох, хамтран ажиллах зөвлөмж гаргах аж. Тус зөвлөмжинд тухайн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, брэнд хөгжүүлэлтийнй шийдэл, экспортын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, идэвхжүүлэх чиглэлийг тодорхой тусгах юм байна.

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …