Домог мэт түүхийн эзэн алдарт шарга азарга

Зарим хүмүүс хүсээд ч энэ адуу шиг алдар нэр гавъяа шагналыг хүртэж чадаагүй юм. Хөшөөтэй, дуутай, хөрөгтэй ард түмний хайр халамжинд байдаг энэ цагийн хурдан буян алдарт ажнай шарга азаргын тухай хүргэж байна.

1.    Төрийн их баяр наадамд зургаан удаа түрүүлж, хоёр айрагдан, шигшмэл морьдын “Их хурд” уралдаанд нэг түрүүлж, нэг аман хүзүүдэн, бүсийн наадамд гурав түрүүлж, нэг айрагдсан энэ хурдан хүлгийг хараад монгол хүн бүрийн самсаа шархирдаг билээ.

2.  
 Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, Монгол улсын тод манлай уяач Э.Эрдэнэчулууны шарга азарга нь энэ цаг үеийн босоо хурдан хүлэг юм. Шарга азарга нь Морин тойруулгын Тогоруу халтар азарганы үр болох халтар азарганы төл бөгөөд эх нь Хэнтий аймгаас гаралтай цагаан гүү байсан гэдэг.

3.    Тод манлай уяач Э.Эрдэнэчулуунд ах дүү хос шарга морь байсан гэдэг. Хожим хоёр хурдан шаргын ах нь уралдаж яваад эрсдсэн юм.   Тиймээс  ч шарга азаргын тухай “Ахин төрсөн дүү шарга

Ахын захиасыг даасан шаргаа” гэж дуунд өгүүлдэг билээ.

4.    Хожим 2000 оны эхээр алдар шарга азаргыг “Мон уран” компанийн захирал Б.Наранхүү үнэ цохиж худалдаж авсан гэдэг.

шарга азарга 45.    Ингээд Монгол наадмын түүхэнд улсад хамгийн олон удаа түрүүлээд буй энэ хурдан ажнай 2003 оноос “Мон-Уран” компанийн Б.Наранхүүгийн нэр дээр уралддаг болсон юм. Гэсэн ч уяа сойлгыг нь алдарт уяач Э.Эрдэнэчулуун тохируулдаг билээ.

6.    Шарга азарга нь энэ жил 17 нас хүрч байна.

7.    2011 оны улсын их баяр наадмаар түмэн олондоо хүндэтгэл үзүүлээд зодог тайлсан билээ.

8.    Дундговь аймгийн 70 жилийн ойн баяраар УИХ-ын гишүүн Б.Наранхүү санаачлан ажнай шарга азаргын хөшөөг босгожээ. Мандалговь хотод сүндэрлэн боссон  тус хөшөө нь наран ургах зүг янцгаан давхиж яваа шарга азаргыг дүрслэх аж. Хөшөөний нээлтэд зориулан 600 лам хувраг  ном айлдаж 600 уртын дууч, морин хуурч ая дуугаа өргөж байсан юм.

9.    “Малын зах бараадаж амьдардаг малчин залуугийн эхнэр элэгний хүнд өвчин тусч, цагаан гүүний саам уулгахаар шарга унагаа дагуулсан гүүг адуунаасаа барьдаг. Зуны халуун наранд нялх унага нь хатчихна гэж өрөвдсөн бүсгүй гүүний сүүг өөрөө ууж чадалгүй унаганд нь өгсөөр эцэст нь өөрөө нас эцэслэдэг тухай, дараа нь эхийнхээ сүүг бүтэн хөхсөн шарга унага зартай хурдан хүлэг болж, наадамд түрүүлж байгаа” тухай нэгэн баримтат киног япончууд хийж, цацсан гэдэг. Домог мэт хурдан хүлэг хийгээд түүний эзэн тод манлай уяач Э.Эрдэнэчулууныхны энэ түүх сэтгэл хөдлөм уярам, үнэн бодит гэдгийг хүлгийн унаган эзэн Эрдэнэчулуун найз нөхдөдөө нэг биш удаа ярьж, тэр нь явсаар кино болсон түүхтэй аж.

sharga_azarga

10.    2010 оны 2 дугаар сарын 13-ны өдөр буюу сар шинийн битүүний өдөр “Шарга азарга”-нд  Монголын морин спорт уячдын холбооны тэргүүлэгчдийн шийдвэрээр “Амгалан төрийн ажнай хүлэг” цол олгосон юм.

сонгууль цахиа11. “Мон-Уран”-ын эзэн Б.Наранхүү парламент дахь хамгийн олон хурдан удмын адуутай гишүүн билээ. Түүнд 109 хурдан удмын адуу байдгаас хамгийн үнэ хүндтэй нь шарга азарга юм. Тэрээр шарга азаргынхаа хөлийг Герман улсад эмчлүүлж байсан түүх ч бий.

12.   Яруу найрагч Д.Агваан үгийг нь зохиож, Н.Баасандорж аяыг хийж, дуулсан  “Хос шарга” нь монгол түмний сонсох дуртай хамгийн сайхан дуунуудын нэг болжээ. Мөн яруу найрагч, сэтгүүлч Ш.Гүрбазар ч шарга азарганд зориулж дууны шүлэг зохиож байв.

13.   2010 оны наадмаар шарга азарга гэмтэл авсан учраас уралдаагүй гэсэн чимээ сонсогдсон ч наадмын дараа огт өөр яриа олны дунд тархсан юм.  Энэ нь “Мон-Уран”-ы Х.Наранхүү алдарт шарга азаргыг банкны барьцаанд тавьсан учраас энэ жилийн наадамд тоосоо өргөх боломжгүйд хүрсэн гэх яриа байсан юм. Тухайн үед энэ нь хүмүүсийн дургүйцлийг ихээхэн хүргэж байсан ч үнэн худлыг одоо ч батлаагүй байна.

14.
    Улс даяар алдартай шарга азаргыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж унаж сонгуулийн сурталчилгааны зурагт хуудсаа хийлгэсэн.

15. Тэрээр мөн шарга азаргыг унасан зурагтай марк хийлгэжээ.

16.  Ц.Элбэгдорж өмнөх наадмуудын үеэр ч шарга азаргыг эргэж тойрч очдог байв. Ер нь бүх улстөрчид эргэж очих дуртай байлаа.

шарга азарагааа17. Шарга азарга 909 гэсэн номертой уралддаг байлаа.

md_217

18.  Б.Наранхүү шарга азаргаа өөрийнхөө нэр дээр биш ард түмнийхээ нэр дээр байлгана  гэж мэдэгдээд байгаа.

19.  Наадмаар уяачид дээл өмсөж байхад УИХ-ын гишүүн Б.Наранхүү ганц эрээн цамцыг дангаар нь өмссөн харагддаг. Энэ талаар нь сэтгүүлч түүнээс тодруулахад “Энэ цамцыг өмссөн наадам бүрт шарга маань түрүүлсэн. Наадам өндөрлөлөө маргааш нь эрээн цамцаа наадмын тоостой нь хамт эвхээд авдрандаа хийчихдэг юм. Угааж барьдаг ч үгүй. Дараа жилийн наадам дөхөж морь малын ажил эхлэхээр гаргаж ирээд өмсчихнө. Ийм учиртай цамц байгаа юм даа” гэжээ.

20.    Одоо улс бүсийн чанартай уралдаанд шарга азаргын төлүүд амжилттай сайн хурдлаж байна.

шарга 8

21.    Д.Цээбаримад зэрэг олон зураач шарга азаргын хөргийг зурж байжээ.  Шарга азарганы энэ зургийг хурдан морины түүхэн ном бүтээж буй П.Дашдэмбэрэл зуржээ.

22. Төв гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамц наадмын өмнө шарга азаргад хийморийн сан тавьдаг байжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнд шарга азаргын хамгийн олон зураг, баримал байдаг аж.  Шарга азаргыг зун Төв аймагт, өвөл Дорнод зүгт сүрэгтэй нь байлгаж сургажээ.
шарга 8

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …