Нүд булаам нүцгэн хүүхэн хөнжилд нь шургасан байлаа

jkjkkjkjХүн төрөлхтөн бий болсон цагаасаа л буг чөтгөр байгаа, байхгүй гэж маргасаар ирсэн билээ. 1921 оны хувьсгалын эхний 20 жилд чөтгөрийн тоо эрс багассан гэж улаан статистикчид тогтоосон удаатай. Энэ бүхнийг түр орхин гэрт нь цэнхэр даашинзтай бүсгүй орогноод салахаа больсон Баруун Нарангийн хөлдөөгчийн зоорины гэх нийтийн байрны ойролцоо оршин суух Галдандагвын Батсуурь гэдэг залууд тохиолдсон явдлыг өөрийнх нь ярьснаар сийрүүлье.
“Бүх үйлчилгээндээ ойрхон хямдхан хашаа, байшин авна” гэсэн зар тавилаа. Гэтэл дээрх хаягаар зарна гэсэн зарлал гарчээ. Цаг нэгэнт хүйтэрчихсэн, өвлийн уур амьсгал орсон үед тавхан сая төгрөгөөр орох оромжтой болсон юм. Над шиг ганц бие хүнд подхийгээд явчихлаа. Хашааны эзэн нүдэнд дулаахан залуу “Миний Япон явах виз гарчихсан, банкны баталгаа шаардагдаад аргагүйн эрхэнд би танд хямдхан зарж байна” гэж хэлсэн юм. Ингээд л сэтгэл хангалуун ажилдаа зүтгээд л байлаа. Нэг өдөр хажуу айлын өвгөн хашааны дээгүүр өнгийж намайг дуудлаа. Бид нэг аймгийн зүг чигийн хүмүүс ажээ. “За, хүүхээ. Шинэ орсон сууц оромжиндоо засал хийлгэж, ном уншуулж, арга чарга тавиулав уу?” гэдэг юм байна. “Үгүй” гэж би хариулав.

Өвгөн жаахан бодлогоширч, нэг юм хэлэх гэснээ дотогш залгив бололтой. Би удалгүй найзынхаа том улаан халтар нохойг авчирч хашаа гэрээ мануулахаар гинжлэв. Гэтэл нохой маань шөнөжин боргож, заримдаа хий улина. Нохой хий уливал гэрийн эзэндээ гай зовлон дууддаг гэсэн эртний монголчуудын үг санаанд оровч тоосонгүй. Нохой маань шөнөжин ам хамхилгүй хуцаж байснаа сүүлдээ ямар нэг амьтантай хөөцөлдөж, ноцолдоод байх шиг боллоо. “Сайн нохойтой боллоо. Эрт авчраагүй бол гэрээ ухуулж, сүйд болох байж” гээд л өөрийгөө сонор сэрэмжтэй нэгэн гэж их л додигор байлаа. Нэгэн зэвэргэн орой гэртээ иртэл манайх дулаахан гэж янзтай. Хэн нэгэн пийшинд нүүрс хахтал нь чихсэнээс зайлахгүй болов.

Би өглөө гал түлээгүй санагдах юм гэж бодоод учрыг эс олов. Нутгийн өвгөнөөс асуухад “Чи ямар түлхүүрээ тавьсан биш. Би танайд түлхүүр тааруулаад зогсч байлтай биш” хэмээн хэлээд толгой сэгсрэв. Өвгөн аль хэдийнээс хойш нэг юм нуугаад байх шиг санагдсан тул “Хуучин эзэнд нь нэг түлхүүр байдаг юм болов уу? Тэр чинь Япон явсан гээ биз дээ?” гэвэл өвгөн өмнөх хөршөө илтэд өмөөрөн “Тэр чинь айл ухах хүн биш. Тэгээд ч тэр Япон улс яваагүй. Эндээс л зайлсхийхийн түүс болсон байх” гэж учир битүүлэг юм ярьдаг юм байна. Ингээд энэ оны 11 дүгээр сарын 07-нд буюу хуучин Октябрийн баярын өдөр манай ажлын газрын хамт олны цалин бууж, хэдэн нөхөдтэй дарвин нэлээд халчихаад гэртээ иртэл хөх торгон дээлтэй, салаа гэзэгтэй залуухан бүсгүй гал дээр будаатай хуурга хийчихсэн цэмцийгээд сууж байв.

“Чи хэн бэ?” гэвэл дуугүй инээгээд байсан санагддаг юм. Өглөө босвол гэр дулаахан, нөгөө цэнхэр дээлтэй хүүхэн алга. Энэ тухайгаа хөрш өвгөндөө дурсвал “Ээ, бурхан минь. Тэгж таарна” гэж хэлэхэд миний тархинд бараг цус харвах дөхсөн юм. Өвгөнийг тэгж хэлснээс хойш би гэртээ орохоос айгаад нэг орой хоёр найзыгаа дагуулаад иртэл хөнжил дотор цээж нүцгэн, нүд булаам хөөрхөн хүүхэн хэвтчихсэн намайг хүлээсэн байдалтай инээмсэглэж байлаа. Би цочоод хашгирах гэтэл нөгөө хүүхэн долоовор хуруугаараа уруулаа хөндлөн дараад “Чшш” гэсэн. Би ч нөгөө хоёр нөхрөө аваад гарсан. Удалгүй тэр ёр шүглэсэн хашаагаа авсанаасаа хямдхан үнээр зарсан” гэж хуучилсан юм. Эх сурвалж www.wikimon.mn

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Манай дэлхийн хамгийн их энергитэй хийгээд амар тайван зарим газар

Пирамид, Египет  Сахлын хутгыг ирлэх шаардлагагүйгээр өөрөө ир ордог тийм их энергитэй газар гэж Египетийн …