Осама Бин Ладены цогцсыг олон нийтээс нууцалсан

Osama Bin Laden1АНУ-ын тусгай ажиллагааны вэб сайтад зартай алан хядагч агсан Осама Бин Ладены цогцосны зургийг олон нийтэд дэлгээгүйн шалтгааныг харуулсан ноцтой мэдээллийг дэлгэжээ. Тус сайтад нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж Бин Ладены цогцос цусанд будагдсан байсныг гэрчилжээ. Америкийн цэргүүд Бин Ладеныг хөнөөсний дараа үхсэн эсэхийг нь баталгаажуулах гэж тоймгүй олон удаа буудсан гэнэ.

Өмнө нь Бин Ладеныг хоёр удаа буудсан гэж мэдээлж байсан ч түүний биеэс 100 гаруй сум олдсоныг дээрх эх сурвалж нотолжээ. Түүгээр ч барахгүй дайснаа дарсан баатрууд мэт аашлан цогцос руу шээж, харгис хэрцгийгээр хөнөөсөн тухай Osama-Bin-Ladens-Dead-Body-Image-1дурдсан байна.

Тиймээс АНУ-ын засаг захиргаа нийгмийг айдаст автуулахгүй гэсэндээ хүчирхийллээ нийтэд дэлгээгүй гэнэ.  Гэвч өнгөрсөн онд тагнуулууд Бин Ладены нас барсан зургийг олж, далайд оршуулсаныг нь илрүүлсэн байна. 2011 оны тавдугаар сард АНУ-ын тусгай ажиллагааг хэрэгжүүлж байсан цэргүүд Осама Бин Ладеныг хороосон байна.

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав …