“Нүүдэлчдийн адууны соёл” бага хурал боллоо

sharga_azargaМонголын үндэсний их сургууль /МҮИС/-аас санаачлан өчигдөр “Нүүдэлчдийн адууны соёл” онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Тус бага хуралд нийтдээ 13 илтгэл хэлэлцэгдэв. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал “Төвөргөөн” нэртэй адууны зургуудаар дагнасан уран зургийн үзэсгэлэнгээр эхэлсэн юм. Хуралд МУ-ын Тод манлай уяач Д.Онон, МУ-ын Төрийн хойшой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, яруу найрагч Ай.Төмөр-Очир зэрэг хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байна.

Хурлын онцлох илтгэлүүдийг Монголын морин спорт уяачдын холбооны зөвлөх, доктор А.Баярмагнай (Монголчуудын хурдан морины соёл), МУ-ын Манлай уяач Б.Билэгдэмбэрэл (Монгол адууг сайжруулах чиглэлээр хийгдэж буй ажлын зарим үр дүн) нар тавьсан юм. Дашрамд дурдахад Төв Азийн өндөрлөг, тэр дундаа Монгол нутагт анх адуу үүссэн гэж үздэг бөгөөд Дорноговь аймгийн Эргэлийн зоо орчимоос 65 сая жилийн өмнөх үед хамаарагдах таван хуруутай адуу олдож байсан нь үүнийг нотолдог байна.

Тиймдээ ч энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд хэлэлцсэн асуудлуудтай холбоотойгоор адуу, адууны соёл, нүүдэлчдийн зан заншлын талаар төрийн болон зарим төрийн бус байгууллагуудад уриалга гаргах юм байна.

Д.Амар

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …