“Grand People-2013”-ын эзэд тодорлоо

Өнгөрсөн нэг жилийн турш хийж бүтээсэн, амжилт ололт, нийгмийн хариуцлагаа олонд хүртээжтэй байдлаар хэрэгжүүлсэн эрхмүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулдаг “Grand People-2013” ёслолын ажиллагаа өнгөрөгч Баасан гаригт болсон юм. Монголын фото мэдээллийн номер нэг сэтгүүл Гранд-аас анх 2011 онд Улс төр, бизнес, нийгэм соёл, спорт, хүмүүнлэгийн салбарт бусдыгаа манлайлж хөгжлийн түүчээ болон яваа хүчирхэг эмэгтэйчүүдийг алдаршуулан тэдний бүтээлч үйлсийг сурталчилан таниулах зорилгоор “Гранд Лэди 2010” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж байсан юм.

Алдартануудыг “Гранд” сэтгүүлийн редакци болон зохион байгуулах комисс сонгон нэр дэвшүүлсэнээр олон нийтийн санал асуулгад үндэслэн Хүмүүнлэг, Нийгэм соёл, Урлаг, Бизнес, Спорт, Улс төрийн 6 салбар тус бүрт шилдэг “Гранд мэн”, “Гранд лэди”-г тодруулдаг уламжлалтай.

Мөн “Гранд” сэтгүүлийн редакцийн шууд сонголтоор хүмүүнлэгийн үйлсэд үнэтэй хувь нэмэрээ оруулсан үлгэр жишээ эрхэмүүдийг хүндэт “Гранд мэн”, “Гранд лэди”-ээр өргөмжилдөг.

Уламжлал ёсоор энэ удаа өмнөх жилүүдийн адил нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нийтийн сайн сайхныг манлайлан хөдөлмөрлөж яваа 50 алдартаныг “Гранд” сэтгүүлийн редакцаас нэрлэн тэдгээрээс 12 эрхмийг нийтийн санал асуулгын дагуу тодруулсаныг дор дурдая.

Улс төрийн салбараас “Grand Man”-ээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

Бизнесийн салбарын “Grand Man” -ээр “UFC” группын ерөнхийлөгч О.Амартүвшин

Бизнесийн салбарын “Grand Lady” “Хар хорин хүрээ” ХХК-ийн ерөнхий захирал Б.Отгонгэрэл

Хүмүүнлэгийн салбарт “Grand Man” “Наран-цацралт” сангийн тэргүүн Н.Соёмбо

Хүмүүнлэгийн салбараас “Grand Lady” -ээр “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын “Хүүхдийн хөгжил, хамгаалал хөтөлбөр”-ийн үндэсний зохицуулагч Д.Оюунчимэг

Урлагийн салбарын “Grand Lady” Зууны манлай эсртадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяа

Урлагийн салбарын “Grand Man” УДБЭЧ-ын захирал, Соёлын тэргүүний ажилтан Г.Цоггэрэл

Нийгэм соёлын салбарын “Grand Man” Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо

Нийгэм соёлын салбарын “Grand Lady” “Монгол костюмс” төвийн захирал Б.Сувд

Спортын салбар “Grand Man” гавъяат тамирчин Д.Амартүвшин

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …