Улбар шар өнгө тархи сэргээдэг

 АНУ-ын хэсэг эрдэмтэн хүний бие организмыг идэвх­­жүүлж, тархи сэргээх өн­­гийг тодорхойлжээ.

Ул­бар шар өнгө нь хүний идэв­­­хийг нэмэгдүүлэх учир сэрүүлэгтэй цагийг ор­луулж болно гэсэн санааг эрдэм­­­тэд тавьсан аж. Энэ өнгө нүдний “меланопсин” гэх гэрэл мэдрэмтгий пиг­мен­­тийг ялгаруулж, пиг­мент тар­хинд дохио өгдөг байна. Висконсоны их сур­гуу­лийн эрдэмтдийн хий­сэн судал­гаанд оролцсон сайн ду­рынхан цэнхэр, улбар шар өнгийг ээлжлэн хар­­жээ. Энэ үеэр тархины үйл  ажиллагааг ФМРТ аппа­ратаар тэмдэглэсэн бө­гөөд улбар шар өнгийг харах үед тархи идэвхтэй ажил­лаж байсан гэнэ. Харин цэнхэр өнгийг харахад тар­хины үйл ажиллагаа хэвийн байжээ. Тиймээс хүүхдийн сурах идэвхийг нэмэгдүүлэхэд ул­бар шар өнгө нөлөөлөх аж.

эх сурвалж: өглөөний сонин

Санал болгох мэдээ

УИХ гишүүн Ц.Туваан: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулахад эрх зүйн зохицуулалтаас гадна замын стандарт, хурдны хязгаарлалтын шинэчлэл болон хариуцлагын шударга тогтолцоог цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.

Тухайлбал, орчин үеийн автомашинуудын хүчин чадалд нийцүүлэн хурдны хязгаарыг нэмэх, хурдны замуудыг барих зэрэг шийдлийн …