Цэргийн музей БРАЙЛЬ үсгэн тайлбартай болжээ

Өнгөрсөн бямба гаригт Монгол цэргийн музей болон Сүхбаатар дүүргийн харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн хамтарсан ”Дайчин түүхээр аялахуй” боловсролын ажлын нээлт, сургалт боллоо. Нээлтэнд БХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, ХАХНХЯ-ны Харааны бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга н.Батдулам, Гэр бүлийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн С.Уянга, Баянзүрх дүүргийн Цэргийн штабын дарга хурандаа Ч.Цог нар хүрэлцэн ирсэн байлаа.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн танин мэдэхүй, хөгжил төлөвшлийг дэмжих, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүллэг сурталчилгааг хамтран зохион байгуулах ажлыг тасралтгүй явуулах зорилгоор музейн үзүүллэгийн “Эртний түүх”, “Шинэ түүх”, “Маршал” хүндэтгэлийн танхимууд болон “Генерал” булангийн танилцуулга, сонгогдсон үзмэрүүдийн тайлбарыг “Брайль” үсгээр хийсэн танилцуулга, сургалтын гарын авлага, аудио тайлбарын дээжийг хүлээн авч, Монгол цэргийн музейн захирал, хурандаа Г.Золзаяа, 116 дугаар сургуулийн захирал С.Энхтуяа нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэхүү арга хэмжээ нь Монголдоо анх удаа музейн тайлбарыг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсгээр хийж, сургалт явуулснаараа онцлогтой юм. Ийнхүү харааны бэрхшээлтэй иргэд музейд ирэх боломж нөхцлийг бүрдүүлэн,  зарим үзмэр, эд өлгийг хүрч тэмтрэх боломж нээгдэж байгаа юм.

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …