2010 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд “Хүнсний аюулгүй байдал” гэсэн бие даасан бүлэг багтсан төдийгүй энэ үзэл баримтлал бүхэлдээ хүн төвтэй бодлого, иргэн төвтэй нийгмийг төлөвшүүлэх, хүнээ хамгаалах, аюулгүй байдлыг хангахад төр- иргэн хамтарч ажиллах үзэл санаанд суурилсан гэх сайхан үгтнй байдаг ч энэ нь бодт байдалд биелэгдээд байгаа нь бас юу л бол.
Сүүлийн үед манай иргэдээс хүнсний аюулгүй байдалтай холбоотой санал гомдлууд их ирдэг боллоо. Тухайлбал, нэг иргэн “Баян Зүрх” хүнсний захаас “Цэлмэг оргил” ХХК-д үйлдвэрлсэн NICE кимчийг худалдан авчээ. Гэртээ хариад кимчигээ задлан идэх гэтэл кимчин дотор нь цох хорхой гарсан байна. Үүнд бухимдсан хэрэглэгч маань Nice кимчиний үйлдвэрлүү ярихад: “Таксидаад кимчигээ аваад ир сольж өгье” гэж даапаалжээ.
Өмнө нь мөн 2013.11.21-нд NiCE кимчинээс өт гарч байсан тухай гомдол гарч, хэвлэлээр мэдээлэгдэж байжээ. Кимчинээс нь өт гарсан тухай тус байгууллагад хандахад өөдөөс зүй бусаар харьцаж, “Заргалдах газар нь заргалд” гэх мэтчилэн хэл амаар доромжилжээ. Тэдний үзэж байгаагаар нэг, хоёр өт гарах нь зүй ёсны хэрэг гэх мэтээр хохирогч иргэний гомдолыг хүлээж аваагүй аж. Тиймээс иргэн холбогдох байгууллага болох Мэргэжлийн хяналтын газар гомдол гаргасан гэнэ.
Гэтэл энэ өттэй хэрэг гараад удаагүй байтал дахин цох хорхой гарсан байна. Энэ бүхнээс мэргэжлийн хяналт ажилаа ямаршуухан хийдэг нь харагдах шиг.
Ямартай ч хэрэглэгчид та бүхэн NICE кимчи авч идэхдээ худалдагчийн дэргэд задалж шалгаж үзээд авахад буруудахгүй юм байна шүү.
Д.Амар