Хонконгт “Монголын өдрүүд” зохион байгуулагдаж байна

ХонконгМонголын ардын урлагийн яндашгүй өв сангаас сурталчлах, монгол зоны уламжлалт ахуй, нүүдэлчдийн соёлын өвөрмөц онцлогийг таниулах, Монголд чиглэсэн аялал жуулчлалын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор Хонконгт “Монголын өдрүүд”-ийн цуврал арга хэмжээ энэ сарын 18-наас  эхэллээ.

Уг арга хэмжээг “Дэлхий” Монголын соёлын  ассоциаци болон  Хонконгт  төдийгүй олон улсад үйл ажиллагаа явуулдаг  “Asia Society”, “Royal Geographical Society”, “Oddyssey publications”  зэрэг байгуулагаас   санаачлан БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Макаод суугаа Монголын Ерөнхий консулын газрын албан ёсны дэмжлэгтэйгээр, иргэний агаарын тээврийн “Хүннү эйр” компанийн ивээн тэтгэлгээр зохион байгуулж байна. Энэ сарын 24-нийг хүртэл долоо хоног үргэлжлэх “Монголын өдрүүд”-ийн үеэр Азийн орнуудын түүх, соёл, уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилготой аж.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …