Кофе хэт их хэмжээгээр уух нь ясны сийрэгжилтэд хүргэдэг

YsSiiregjilt2НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛС:

Ясны сийрэгжилт үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг хоёр хуваадаг. Үүнд хүний амьдралын хэв маягаас үл шалтгаалах буюу залруулах боломжгүй ба амьдралын амьдралын хэв маягаас шалтгаалсан буюу залруулах боломжтой гэж хуваадаг.

ҮЛ ШАЛТГААЛАХ ХҮЧИН ЗҮЙЛС:

– Ясны эдийн эрдэслэг нягтрал бага

– Нас 60-65, түүнээс дээш

– Ээж, аав, ах, эгч гэх мэт хамаатнууд ясны сийрэгжилттэй, эсвэл бага зэргийн гэмтлийн улмаас үүссэн хугаралтай

– Олон удаа яс нь хугарч байсан

– Дотоод шүүрлийн гаралтай зарим эмгэгүүд

– Эмэгтэйчүүд эрт цэвэрших /Үүний дотор мэс заслын гаралтай/

– Биеийн жингийн индекс багатай, эсвэл жин багатай

– Глюкокортикоидуудыг хэрэглэх

– Хоёр буюу түүнээс дээш сар хэвтэрт байх

ШАЛТГААЛАХ ХҮЧИН ЗҮЙЛС:

– Шаардлагатай хэмжээний кальцийг хоол, хүнсээрээ авч чадахгүй байх

– Д амин дэмийн дутагдал

– Тамхи татах

– Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх /хоногт 40 мл, түүнээс дээш архи тогтмол хэрэглэх/

– Кофе хэт их хэмжээгээр уух

– Биеийн идэвхи багатай 

ОНОШЛОГОО:

Остеопороз буюу ясны сийрэгжилтийн оношлогоонд рентгэн зураг, денситометрийг ашигладаг.

Денситометр нь ясны эдийн эрсдлийн нягтралыг тодорхойлон, хугарал үүсэх эрсдлийг урьдчилан хэлэх боломж олгодог шинжилгээ. Энэ шинжилгээ нь ясны сийрэгжлийг хугарал үүсч эхлээгүй, эхний шатанд нь илрүүлэх боломж олгодгоороо давуу талтай юм.

Рентгэн зураг авалт нь хугарал үүссэний дараа, өвчнийг даамжирсан үед нь илрүүлдэг.

ЭМЧИЛГЭЭ:

Ясны сийрэгжилт илэрсэн бол дараахи мэргэжлийн эмчид үзүүлэн арга хэмжээ авах хэрэгтэй. Үүнд:

– Ясны сийрэгжил үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийг арилгах

– Өдөр тутмын хэрэглэвэл зохих хэмжээнд кальци болон Д амин дэм авч байх /Эмчийн зааврын дагуу эм уух, эдгээрээр баялаг хоол хүнс түлхүү хэрэглэх гэх мэт/

– Ясны эдийн нягтралыг нэмэгдүүлдэг эм бэлдмэлийг зөвхөн мэргэжлийн эмчийн зааврын дагуу хэрэглэж байх

– Биеийн тамирын дасгал сургуулилтыг байнга хийж байх хэрэгтэй

Кил нэгдсэн эмнэлэгийн Монгол дахь салбар оффис

Утас:70003213

Цахим хаяг:dodi_2910@gilhospital.com

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …